Thursday, April 1, 2021

Бид ч гэсэн хүн

 

Бид ч гэсэн хүн

 

Шадар сайд С.Амарсайханы гэргий нэвтрүүлэгч Ичинхорлоо ХӨСҮТ-д ээж аавыгаа асарна гэж ороод өдөртөө буцаад гарсан тухай нийгэм даяараа шуугиж байна. Учир нь ХӨСҮТ нь цар тахлын үеийн улаан бүс болоод байгаа бөгөөд дүрэм журмынхаа дагуу тусгаарлалтын хугацаагаа дуусгаад гарч ирэх ёстой атал шадар сайдын гэргий гэдгээр нь итүүнд онцгой эрх эдлүүлсэнд ард түмэн туйлын ихээр дургүйцлээ илэрхийлж байгаа билээ. УОК-ын мэдээллийн үеэр нэгэн сэтгүүлч шадар сайд С.Амарсайханаас энэ тухай тодруулахад тэрээр “шинжилгээний хариу нь сөрөг гарсан тул гарч явсан” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм. Харин үүнд нь ард түмэн бүр ч ихээр эгдүүцэж байна. Учир нь тусгай үүргийн онгоцоор хорт хавдраа эмчлүүлэх гэж явсан нэгэн бүсгүй эх орондоо буцан ирээд биеийн байдал нь дээрдэхгүй байсаар мөнх бусыг үзүүлэхээс өмнө бяцхан охинтойгоо уулзахыг хүссэн ч дүрэм журам ярьсаар эх охин хоёрыг хаалтны наана цаанаас салах ёс хийлгүүлсэнд тун их сэтгэл дундуур байгаагаа нөхөр нь өөрийн сошиал хаягандаа нийтэллэж байсан. 


Мөн элэгний хорт хавдартай аавыгаа мөнх бусыг үзүүлэхээс өмнө сүүлийн удаа уулзах хүсэлтээ илэрхийлсэн ч татгалзсан хариу авсан бүсгүй тусгаарлах байрны цонхны цаанаас аавыгаа сүүлийн удаа харж эцэг охин хоёр сүүлийн удаа алсаас гараа даллан салах ёс хийснийг ч бид мэднэ. Үүгээр ч тогтохгүй амьсгал хураатлаа ээжийгээ дуудсаар харамсалтайгаар нас нөхчсөн жаахан охины ээжийг ч охинтойгоо уулзахыг зөвшөөрөөгүй тохиолдол гарсныг ч бид мартаагүй. 


Тэр ч бүү хэл зариг.мн сайтын сэтгүүлч Өнөрцэцэг ХӨСҮТ-д эмчүүлж буй иргэдийн бодит байдлыг газар дээрээс нь иргэдэд мэдээллэх гэж ХӨСҮТ-д очиход 14 хоногийн хугацаатай тусгаарлагдах ёстой мөн халдвар авах өнөдөр эрсдэлтэй гэснээр сэтгүүлч бүсгүй нэвтрэхээс өөрийн дураар тагалзсан тухайгаа өөрийнхөө сошиал хуудсаар мэдээллэж байсан. Гэтэл шадар сайдын гэргийд энэ дүрэм журам нь үйлчлэх нь бүү хэл ХӨСҮТ-н захирал энэ мэдээллийг гадагш задрууллаа гэж ажилчдаа өрөөндөө дуудан уулзаж байгаа гэх мэдээлэл сайтуудаар яваад эхэлжээ. Монгол улсын үндсэн хуулинд хүн бүр хуулийн өмнө тэгш эрх эдэлнэ гэдэг ч энэ мэтчилэн эрх мэдэлтнүүдэд хууль дүрэм журам өөрөөр үйлчилж ард түмэнд мөн өөрөөр үйлчилж байгаа нь манай улсад ямар бурангуй ёс тогтсныг бэлээхэн харуулж байгаа явдал юм. Дөнгөж няриалсан нялх бтетэй бүсгүйг углааш халаадтай нь зөөвөрлөсөнд ундууцсан ард түмэн тухайн үеийн шадар сайд болоод эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардан жагсахад ерөнхий сайд нь ёс суртахууны жишиг үзүүлж танхимаа татан буулгаж байсан нь саяхан. Гэтэл бодит байдал дээрээ юу ч өөрчлөгдөөгүй байгааг бид тодоос тод харж байна. Ёс суртахуун гэдэг хүн төрөлхтнийг хүнлэг энэрэнгүй байлгадаг хамгийн чухал зүйл. Гэтэл эрх мэдэлтнүүд энэхүү ёс суртахуунаа уландаа гишгэж байгаа нь ард түмнийхээ сонголт руу нулимж байгаагаас өөрцгүй явдал юм.

                Шадар сайд огцор: Эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашигласнаас өөрцгүй явдал тул ард түмэн шадар сайдаас ёс суртахуунтай байдал шударга ёсыг шаардах нь зүйд нийцнэ. Мөн өмнөх ерөнхий сайд нь ёс суртахууны үлгэр жишээ үзүүлж танхимаа огцруулсныг үр дүнтэй зүйл болсон гэдгийг иргэдэд батлан харуулах үүднээс одоогийн ерөнхий сайд шадар сайд С.Амарсайхныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Үүнийг ч ард түмэн шахаж шаардах бүрэн эрхтэй. Харамсалтайгаар мөнх бусыг үзүүлсэн ард нь гомдолтойгоор үлдсэн ард түмнийхээ сэтгэлийг бодоод цаашид ийм алдаа дутагдал ахин дахин гаргуулаад байхгүйн тулд ерөнхий сайд Оюун-Эрдэнэ өөрийн танхимын шадар сайдаа огцруулах ёстой билээ. Харин шадар сайд Амарсайхан өөрийн гэргийн “би тэр ХӨСҮТ-ээр орж гарсан ч надад тэр вирус чинь түй ч байхгүй” гэх өөрийнхөө сошиал хаягаараа гаргасан мэдэгдэл болоод тусгаарлах дүрэм журам мөрдөөгүйд гэр бүлийнхээ хүний өмнөөс ард түмнээс уучлалт гуйж толгой гудайлгах нь улс төрч хүнээс гарах зүй ёсны ухамсарын асуудал болов уу


 

Wednesday, February 17, 2021

Вакцинжуулалт ба талцал

 


Энэ сарын хорин гуравны өдрөөс эхлэх корона вирусын эсрэг вакцинжуулалт тойрсон улс төр болоод иргэдийн дундах талцал ихсэх хандлагатай байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр эхний ээлжинд “Пфайзер” болон “Астразенека” вакцинуудыг оруулж ирэхээр татан авалт хийхэд бэлэн болсон. Мөн ОХУ-н “Спутник 5” вакциныг ДЭМБ зөвшөөрсөн тохиолдолд худалдан авна үүгээр тогтохгүй БНХАУ-ын “Синовак” вакциныг авахаар гэрээ хэлцэл хийгдэж байна хэмээн Засгийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ганзориг ээлжит засгийн газрын мэдэгдлийн үеэр сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн байна. Иргэдийн дунд үүсээд байгаа иргэдэд вакцинаа сонгон хийлгэх сонголтыг өг хэмээх үзэл бодлын илэрхийллийг хүлээн авч засгийн газраас аль болох олон сонголтыг иргэдэд өгөхөөр ажиллаж байгааг нь дээрх мэдэгдлээс харж болох юм. Гэхдээ зарим улс орон дан ганц нэг вакцинаар дагнан иргэдээ вакцинжуулж эхэлснийг ч тэрээр мөн дээрх мэдэгдлийнхээ үеэр дурдсан байна. Харин иргэдийн дунд БНХАУ-ын вакцинтай холбоотой хуурамчаар үйлдвэрлэгдэж худалдаалагдсан гэх мэдээлэл дээр нь угийн үндсэрхэг үзлээсээ болж уг “Синовак” вакциныг хийлгэхгүй гэх хүмүүс цөөнгүй байгаа дээр ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн “Пфайзер” болон “Астразенека” вакцинуудын үйлчилгээ муу одоогоор үйлдвэрлэгдээд буй вакцинуудаас хамгийн муу үзүүлэлттэй тул хийлгэхгүй гэх хүмүүс ч цөөнгүй байна.

Вакцинжуулалт нь корона вирусын цар тахлыг даван туулах цор ганц боломж юм. Хэдийгээр манай улс корона вирусыг дотооддоо тархаалгүй хилээ хааж хөл хорин арван сарын нүүр үзсэн болов ч дотооддоо алдсан мөчөөс хойш цар тахлын тархалтыг хумих зорилготой хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоож бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн нь олигтой нааштай үр дүнд хүрч чадаагүйн дээр хөл хорионы үеэр иргэдийн амьжиргаа доройтож, эдийн засаг элгээрээ мөлхөх аюултай байдал тулгарах өндөр эрсдэл үүсч болзишгүй тул засгийн газраас Монголын уламжлалт цагаан  сарын өдрүүдийг тааруулан сүүлийн удаа хатуу хөл хориог тогтоож нэг өрх нэг шинжилгээ хэмээх арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийн дунд голомтлон тархах эрсдлийг бууруулж улмаар энэ сарын хорин гуравнаас бүх нийтийг вакцинжуулалтыг эхлүүлэн бүх төрлийн худалдаа үйлчилгээ болоод аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэдийн явуулахаар ажиллаж байгаа тухай засгийн газраас мэдээллэж эхэлсэн юм. Гэвч иргэдийн дунд үүссэн вакцинжуулалтыг эсэргүүцэх үзэл бодлын зөрчилдөөн улам нэмэгдэж магадгүй байгаа төдийгүй иргэдийн дийлэнх хувь нь ОХУ-ын “Спутник 5” вакциныг хийлгэх хүсэлтэй боловч уг вакцин нь ДЭМБ-аас зөдшөөрөгдөөгүй нь засгийн газар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах  учир шалтгаан болоод байна.

МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан вакцинжуулалтад хамрагдахгүй болохоо албан ёсоор мэдэгдэж, иргэдэд энэ эрх нээлттэй биздээ хэмээх утга бүхий пост нийтэлсэн нь иргэдийг буруу зүйлд уриалж байна гэж үзэх хүмүүс байхад түүний энэ үзэл бодлыг дэмжих хүмүүс ч байгаа юм.


Үүгээр тогтохгүй нэг өрх нэг шинжилгээ нь Монголчуудын удмын сангийн мэдээллийг нэг доор бөгнөрүүлсэн, хамрын хөндийд чип суулгаж байна гэх ард түмнийг төөрөгдүүлж үзэл бодлын хувьд хагалан бутаргах гэсэн увиагүй үйлдлүүд зохион байгуулалттайгаар явагдаж байна гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна. Харин иргэд аливаа худал мэдээлэлд авталгүйгээр аливаа мэдээлэлд цензуртайгаар хандаж сөрөг мэдээллийг аль болох бусаддаа түгээхгүй байж засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжиж идэвхтэй оролцохыг засгийн газраас удаа дараа уриалсаар байгаа юм.

 

Вакцин ба тэдгээрийн үр дүнтэй эсэх

Манай улсын засгийн газраас эхний ээлжинд иргэдээ хамруулахаар болсон “Пфайзер болон Астразенека” хэмээх вакцинууд нь одоогоор үйлдвэрлэгдсэн вакцинуудын үр дүнгийн хувьд АНУ-ын “Pfizer” компани болон Герман улсын BionTech” фирмийн хамтарсан “Пфайзер” вакцин нь корона вирусын эсрэг 95%-ын үр дүн үзүүлсэн вакцин бөгөөд уг вакциныг Израйл улсын 600 мянган хүн дунд хийсэн судалгаагаар 94%-ын үр дүн үзүүлж дээрх вакцины үр дүнг баталгаажуулсан юм. Гэвч манай улсын хувьд дээрх вакцинаас 25740 тунг захиалсан байна.

Харин Их Британийн Оксфордын их сургууль болон Британи-Шведийн “AstraZeneca” комданиудын хамтран бүтээсэн “Астразенека” вакцин нь 62.1%-ын үр дүн үзүүлсэн вакцин юм.

“Астразенека” вакцин нь Пфайзер” вакцинтай харьцуулахад ДНХ болон PHX-г бодвол илүү тогтвортой юм.

Тэгвэл манай иргэдийн ихээр сонирхож буй ОХУ-ын ЭМЯ-ний дэргэдэх “Гамалея” төв Оросын шууд хөрөнгө оруулалтын (RDIF)-ын хамтран гаргасан “Спутник 5” вакцин нь 91.6%”ын үр дүнтэй үйлчилгээ үзүүлж 60-аас дээш насныханд илүү тохирч байгаа талаар дэлхийн томоохон сэтгүүлүүд мэдээллэсэн байна. Спутник 5 “вакцины хамгаалах түвшин Pfizer болон Moderna ийн вакцинтай харьцуулагдах боловч AstraZeneca, Johnson & Johnson-ын өгсөн мэдээллээс харахад хамгаалах чадвар нь тодорхой хэмжээнд илүү бөгөөд халдварт өвчин судлаач мэргэжилтнүүдийн онцолсноор “Спутник 5”-ийн батлагдсан өндөр идэвх нь “коронавирүсийн цар тахлыг таслан зогсоох бэлдмэлүүдийн нэг гэдгийг харуулж байна. 

Манай иргэдийн цөөнгүй иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа БХАУ-ын “Синовак” компанийн бүтээсэн Коронавак вакцин нь 85-97%-ын үр дүн үзүүлж байгаа уламжлалт аргаар гарган авсан вакцин юм. Энэ вакцин нь  идэвхгүй төрлийн вакцин юм. Өөрөөр хэлбэл, вакцинд идэвхгүй болгосон вирусний ширхэгүүд агуулагддаг бөгөөд тэдгээр нь биед ормогцоо вирусийн тухай мэдээллийг дархлааны системд таниулах замаар ажилладаг байна.

Мөн энэхүү вакцин нь 2-8 хэмийн дулаан бүхий энгийн хөргөгчинд хадгалж болдог буюу Оксфордын их сургууль, AstraZeneca компанийн хамтран бүтээсэн “Астразенека” болон ОХУ-н “Спутник 5” вакцинтай адил хадгалж болдгоороо давуу талтай юм. Харин АНУ-ын “Модерна” вакцин -20 хэмд бол “Пфайзер” вакциныг -70 хэмд хадгалан тээвэрлэх шаардлага үүсдэг нь хол замд тээвэрлэхэд хүндрэл учруулдаг байна.

 


Вакцинуудын гаж нөлөө

Ковакс хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд оруулж ирэхээр болсон “Пфайзер” вакциныг хийлгэснээр тариулсан гар хөндүүрлэж өвдөх, улайх, хавдах шинжүүд илэрдэг бол ихэнхдээ бие хүйт оргих, сульдах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг байна. Харин ДЭМБ-аас тус вакцинд орсон бодисоос харшилдаг хүмүүс, жирэмсэн эсвэл хөхүүл эхчүүд болон хүүхдүүдэд хийлгэхгүй байхыг зөвлөсөн байна. Харин “Астразенека” вакцин нь  аль тунг тариулснаас хамаарч тариулсан гар хавдах, улайх, халуурах, бие хүйт оргих зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг байна. Мөн ДЭМБ-аас 18-аас доош насны хүүхдүүдэд хийлгэхгүй байхыг зөвлөсөн бол жирэмсэн эхчүүд халдвар авах өндөр эрсдэлтэй тул эмчтэйгээ зөвлөлдсний дараа хийлгэж болно гэжээ.

Манай иргэдийн ихээр сонирхож байгаа ОХУ-ын “Спутник 5” вакцин нь элдэв гаж нөлөө үзээлэх нь дээрх хоёр вакциныг бодвол хамаагүй бага буюу бараг гаж нөлөө үзүүлдэггүй болох нь тогтоогдсон байна.

Харин БНХАУ-ын “Синовак” вакцины Бразилд хийгдсэн судалгааны үеэр ноцтой хүндрэл буюу эндэгдэл гарсан. Сайн дурын оролцогч нас барсан хэдий ч энэ нь туршилтын явцад гарсан алдаа дутагдал  юм. Гэвч бөмбөрцөг дээр бэлэн болсон 4−5 вакцин дотроос Синовак хамгийн найдвартайд тооцогдож байгаа Хятад улс ямартаа ч амжилтад хүрч вакцинжуулалтаа эхлүүлээд байна. Энэ вакцинжуулалт ямарваа нэг асуудал дагуулахгүй, сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй гэж эрдэмтдийн зүгээс үзэж байгаа ажээ.

 

 

Үнэ ханшийн хувьд 

Сеновак вакцины нэг тун нь 23.7 ам доллар

Оксфордын “Астразенека” вакцины нэг тун 4 ам.доллар

Moderna вакцин нэг тун нь 33 ам.доллар

 Pfizer вакцин нэг тун нь 40 ам.доллар

Гамэлеягийн “Спутник 5” вакцин нэг тун нь 10 ам.доллар  гэсэн тус тусын үнэ ханштай байгаа юм.

Дээр дурдсанчилан Монголчууд төдийгүй дэлхий дахины корона вирусыг даван туулах ганц боломж бол вакцинжуулалт гэдгийг дор бүрнээ ухамсарлан вакцинжуулалтад идэвхтэй оролцохыг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Monday, February 15, 2021

Монголын улс төр намуудын засаглалын хохирогчид

        Монгол улсын түүхэнд анхны төрт улс болох Хүннү гүрнийг мэө 209 онд Модун Шаньюй өөрийн эцэг Түмэн Шаньюй-г хөнөөн Хүннүгийн 24 овог аймгуудыг нэгтгэн үүсгэн байгуулсан гэж арван жилийн Монголын түүхийн хичээлээр заадаг.

 

Төр гэж юу вэ?

Тэгвэл төр гэж яг юуг хэлдэг вэ гэдэг тодорхойлолтыг та бүхэнд сонирхуулья.

 “Нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, нийтлэд үйлчлэх шийдвэрийг гаргагч, албадлага, хүч хэрэглэх онцгой эрх бүхий засаглалын аппараттай, хууль ёс, уламжлал, зан заншлын дагуу олгогдсон эрх нь тухайн нутаг дэвсгэрийн хязгаарт гадны ямар ч хүчнээс үл хамааран заавал хэрэгжих хүчинтэй, нийгмийн өөрөө өөрийгөө зохион байгуулах илэрхийлэл болсон улс төр,нийгмийн институт юм. гэх тодорхойлолтоор төрийг илэрхийлдэг бол төр нь дараах зайлшгүй шинжийг өөртөө агуулсан байх ёстой юм.

Үүнд: 1. Ямарч хүн нийгмийн ямарч бүлэг төрд заавал харьяалагдана. Төр байх нь иргэнтэй байна. Иргэн байх нь төр байхын илрэл.

2. Төр түгээмэл шинжтэй. Тухайн орны хил хязгаар, нутаг дэвсгэр дээр оршин суугаа бүх хүмүүсийг захирах зохицуулах эрхийг эдлэнэ.

3. Төр албадлагын онцгой хэлбэр. Улс орны бүх байг-даас төр албан ёсоор албадлага хэрэглэх эрхтэй. Иймээс албадлагын тусгай аппараттай.

4. Төр нь бие даасан, бүрэн эрхт тусгаар байгууллага.

Төрийн салшгүй шинж чанар: газар нутаг, хүн ам, нийтлэг засаглал.

Төрийн нийтлэг үүрэг:

  • Тухайн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ
  • Төр өөрийн батласан хууль эрхзүйн хэм хэмжээнд болон түүгээр дэмжигдсэн ёс суртахууны хэм хэмжээнд тулгуурлан нийгмийн хэв ёсыг сахин хамгаалах үүрэгтэй
  • Улс орны ирээдүйн зорилгыг дэвшүүлж, хөгжлийг хангах үүрэгтэй
  • Төр иргэдийнхээ ашиг сонирхол, эрх ашгийг хүлээн авч хэрэгжүүлэх үүрэгтэй
  • Бусад улс оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлж бэхжүүлэх үүрэгтэй.

Төрийг улс төрийн дэглэмээр нь ардчилсан, авторитар, тоталитар гэж ангилна.

 

Төр гэж юуг хэлэх талаар үндсэн ойлголт ийм байдаг бол манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд ардчилсан дэглэмтэй төрт улсын нэг болсон. Ардчилсан нийгэмд шилжсэнээр Монгол улсын төр барих бүрэн эрхийг бүх нийтийн сонгуулийн үр дүнд олонх болсон намд олгодог болсон билээ. Харин манай улсын том хоёр нам гэгдэх АН нам нь барууны үзэл баримтлалтай бол МАН нам нь зүүний үзэл баримтлалтай жлс төрийн хүчнүүд юм. Хэдийгээр манай улсад улс төрийн гуч гаруй нам хууль ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ч 1990 оноос хойш АН болон МАН нам гэсэн хоёр том улс төрийн хүчин засгийн эрхийг ээлжлэн болон хамтран барьж ирсэн түүхтэй.

Үүнээс нэг зүйл ажиглабал дээрх хоёр намын аль нь олонх болно тухайн эрх барих бүрэн эрхийнх нь хүрээнд Монгол улсын төр зүүн ба барууны үзлийг шууд шингээж ирсэн байж болох талтай.

Эндээс эргээд харвал АН олонх болсон жилүүдэд юу болдог, МАН нам олонх болсон тохиолдлуудад юу болдог гэдгийг тухайн хоёр намын үзэл баримтлал дээр тулгуурлан авч үзэх ёстой болов уу.

 

Улс төрийн намын үзэл баримтлал, улс төрийн нам гэж юу вэ?

Улс төрийн нам гэдэг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллагыг хэлнэ хэмээх нэгдсэн нэг тодорхойлолт бий. Мөн улсын төрийн намууд нь доорх үндсэн үүргийг хүлээнэ.

Үүнд: Нийгмийн үүрэг - иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэх арга замыг "зааж" өгөн тэдний шаардлагыг тодорхой зохих түвшинд гаргадаг (хурал, жагсаал, цуглаан зохион байгуулахаас эхлээд хувьсгалд уриалан дууддаг).

Үзэл суртлын үүрэг - нийт нийгмийн гишүүд болон өөрийн гишүүддээ улс төрийн тодорхой үзэл баримтлалыг (либералконсерватив, социал-демократ, фашисткоммунист гэх мэт) санал болгож итгэл үнэмшил болгосноор өөрсдийн боловсруулсан нийгмийн өөрчлөлтийн стратегиа дэмжүүлэх.

Улс төрийн үүрэг (Сонгуулийн үүрэг, Удирдлагын үүрэг) - төрийн сонгуульд оролцож засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах.

Ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах гэсэн үүргүүд багтдаг байна.

Манай улсын улс төрийн хоёр том намын нэг болох АН намын баримталдаг барууны үзэл суртал гэж юуг хэлдэг вэ гэвэл хүн ам, цагаачлалын чиглэлд хатуу бодлого баримтлах, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх бодлого баримтлах, язгуур хэл, соёл, уламжлалаа хадгалах, хамгаалах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн ёс суртахууныг хангах, хадгалах, сүсэг бишрэл, үнэт зүйлээ дээдлэх, төрийн эрх мэдлийг хариуцлагатай болгох, ардчилал, хүн төрөлхтний эв санааны нэгдлийг хангах зэрэг болно. Үүнээс онцлууштай нь чөлөөт эдийн засгийн бодлого буюу эдийн засаг дах төрийн оролцоог  багасгах үзэл баримталдаг нь барууны үзэл баримталдаг намуудын онцлог хамгийн чухал үзэл баримтлалын нэг юм.

Эдийн засагт төр хэт их оролцох нь улсын хөгжлийг хойш татдаг гэж үздэг хэсэг бүлэг байхад төр эдийн засагт оролцох оролцоогоо нэмэгдүүлснээр нийгмийн баялагийг тэгш хувиарлах боломжтой болдог гэж үзэх хэсэг бүлэг нь ч бий. Эдгээр улс төрийн намуудын үзэл баримтлалын зөрчилдөөн дунд хохирох хэсэг бүлэг нь баялаг бүтээгчид болоод тодорхой цаг хугацааг үдэж байна гэхэд хилсдэхгүй болов уу.

Учир нь юу вэ гэхээр одоогийн байдлаар төрийн эрх барьж буй МАН намын зүүний үзэл баримтлал нь хүнийг ялгаварлан гадуурхах явдлыг тэвчих, баян, хоосны ялгааг арилгах, олон ургальч байдал, олон тулгуурт төрийн зохицуулалтыг бий болгох, жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, эдийн засгийн эрх тэгш байдлыг чухалчлах, хөдөлмөрийн хөлс, ажлын байрны нөхцөлийг дээшлүүлж, ажилгүйдлийг багасгах, бүх нийтийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн нэгдсэн үнэ төлбөргүй тогтолцоо бий болгож, нийгмийн эмзэг давхаргад төр, олон нийтийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг чиглүүлэх, хүн амын орлогын төлөвт нийцүүлж уян хатан татварын бодлого явуулах зэрэг боловч хамгийн гол нь нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, доод давхаргын амьдралыг дээшлүүлэхэд чиглэдэг .

Доод давхрагын амьжиргааг дээшлүүлэх арга барил нь баялагийг тэгш хувиарлах буюу төр татварыг нэмэгдүүлж хуримтлуулсан хөрөнгөөрөө нийгмийн доод давхаргыг халамжаар тэтгэхэд чиглэдэг. Үүнийг илтгэх хамгийн энгийн жишээ дурдахад 2021оны төсөвт 1.65 их наяд төгрөгийг 2655200 хүнд олгохоор тусгасан байдлаас харж болох юм. Энэ манай улсын гурван хүн тутмын хоёр нь ямар нэгэн халамжийг төрөөс авдаг гэсэн үг юм.

Хэт их халамжийн бодлого баримтлах нь доод давхрагын амьжиргааг дээшлүүлэх биш харин эсэргээрээ амьжиргааг нь доройтуулж байна гэж үзэгчид цөөнгүй. Энэ үзлийг нь ч буруутгах аргагүй болгодог хэрэг явдлууд манай улсын өнөөгийн нийгэмд цөөнгүй тохиолддог. Сүүлийн жилүүдэд ажил олгогчдод тулгамдах болсон нэг шалтгаан юу вэ гэхээр ажиллах хүчний хомсдолд өртөх болсон шалтгаан юм. Гэтэл манай улсын тулгамдсан асуудлын нэг бол ажилгүйдэл юм. 2020онд 68 мянга гаруй иргэд шинээр ажилгүй иргэдийн бүртгэлд бүртгүүлсэн тоон статистик мэдээ гарсан байна.

Тэгвэл ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг хэдий ч төр чөлөөт эдийн засгийг үгүйсгэн эпийн засагт оролцох оролцоогоо нэмэгдүүлснээр энэ нь өөрөө эргээд ажилгүйдлийг нэмэгдүүлэх шалтгаан болж байна гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байдаг. Ажил олгогчдийг татварын дарамтад оруулах тусам ажил олгогчид ажлын байраа цомхтгохоос өөр аргагүйд хүрдэг бол олон арван халамжийн бодлого байгалийн баялгийн ашиг хувиарлах бодлого нь иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож төрийн гар харсан ажил хийх сонирхолгүй иргэдийн тоог нэмэгдүүлж байх талтай гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Зүүний үзэл баримтлалтай нам засаг барих үед татвар нэмэгдүүлж баялгийг тэгш хувиарлах гэсэн бодлого хэрэгждэг бол барууны үзэл баримтлалтай нам засаг барих үед татварыг хөнгөлж хувийн өмчтэй иргэдийг олшруулах бодлого хэрэгждэг эрс тэс өөр засаглалын бодолгын золиос нь ард иргэд төдийгүй баялаг бүтээгчид болж байгаагийн тод илрэл нь манай улсын өнөөгийн нийгэм билээ.

Monday, December 14, 2020

Үнэ тэглэсэн нь буюу хэрэглээгээ бүү хэмнэ

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсын засгийн газраас гаргасан цар тахлын үед иргэд болоод аж ахуй нэгжүүдээ дэмжих зорилготой гаргасан шийдвэрүүдээ өчигдөр танилцуулсан билээ. Ерөнхий сайдын уг мэдэгдэлд:
  • Монгол Улсын бүх айлуудын цахилгааныг арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл бүх цахилгааны төлбөрийг тэглэхээр болсон.
  • 100 метр хүртэл метр квадраттай айл өрхийн арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл дулаан, ус, хогны мөнгийг тэглэхээр болсон.
  • Нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл бууруулахаар болсон билээ. Мөн айл өрхүүдээс гадна доорх дурдсан 9 төрлийн үйл ажиллагаанаас бусад салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд дээрх хөнгөлөлтөд хамрагдах юм.

9 САЛБАРЫН ЦАХИЛГААН, УС, ДУЛААН, ХОГНЫ МӨНГИЙГ ТЭГЛЭХГҮЙ

Засгийн газрын шийдвэрийн дагуу цахилгаан, ус, хогны мөнгөний хөнгөлөлтөд дараах 9 салбар төлбөрөөс чөлөөлөгдөхгүй:

  • Төсөвт байгууллага
  • Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд
  • Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч
  • Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэрүүд.
Дээрх хөнгөлөлтөд хамрагдах 123800 аж ахуй нэгж, 900 мянга гаруй айл өрхүүдийн тэглэсэн төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэр хариуцах юм. Харин Эрдэнэт үйлдвэрээс ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргах шаардлагатай болсон билээ.

Харин засгийн газрын дээрх мэдэгдэлтэй зэргэцээд эрчим хүчний салбарынханы санааг зовоосон нэг асуудал үүсэж гарч ирсэн бөгөөд уг асуудал юу вэ гэвэл иргэд болоод аж ахуй нэгжүүд үнэ төлбөргүй хэрэглэх болсон ус дулаан, тог цахилгааны хэрэглээгээ энгийн үеийнхээсээ хэтрүүлж улмаар эрчим хүч үйлдвэрлэлд хэт их ачаалал үүсгэх вий гэсэн болгоомжлол юм. Дүн өвлийн хүйтэнд улс орон даяараа тоггүй болох аюул нүүрлэж болох учир иргэдийг зөв зохистой байж хэрэглээгээ хянахыг цахим орчинд уриалсан уриалга ар араасаа хөврөх болсон.
Энэ нь нэг талдаа зөв бол нөгөө талдаа иргэд халаалтаа цахилгаанаар шийдэснээр олон жилийн улиг болсон асуудалд эерэгээр нөлөөлж болох талтай. Сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлснээс хойш Улаанбаатар хотын утаа буюу агаарын бохирдол 50 орчим хувиар буурсан гэдэг эерэг дүн гарсан ч нөгөө талдаа нүдэнд харагдах утаа саармагжиж харин агаарт дэгдэх нүдэнд үл үзэгдэх хүхэрлэг хийн хэмжээ эрс нэмэгдэх болсон талаар иргэдийн дунд жиг жуг гэгдэх болсон.
Тэгвэл харагдах утаа буурсан ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ нэмэгдсэнийг Цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас долоо хоног бүр гаргадаг агаарын чанарын тайлангаас харж болно. Тухайлбал, 2019 оны 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд PM 2.5 тоосонцрын стандартаас давсан тохиолдол 75 хувиар буурсан бол хүхэрлэг хий 65 хувиар өсөж байжээ. Агаар бохирдуулагч тоосонцор эрс багассан хэдий ч агаарын чанарын стандартаас 2.8 дахин их, харин хүхэрлэг хий энэ стандартаас бүр 6.6 дахин их байгааг уг тайланд дурдагдагдаж байжээ.


Ураилга хэрэгжих боломжгүй:

Засгийн газраас цахилгааны үнийг тэглэснээр иргэд айл өрхүүд халаалтаа цахилгаан халаагуураар шийдэх боломжтой болох бөгөөд ингэснээр дээрх асуудал шийдэгдэж болох юм. 
Хэдийгээр шахмал түлшний үнийг бууруулсан ч иргэд үнс тортогтой зууралдахаас татгалзаж цахилгаан халаагуур хэрэглэхийг зорих нь ойлгомжтой.
Харин энэ тохиолдолд цахилгааны хэт их ачаалал үүсэж цахилгаан түгээх станцуудад асуудал тулгарах өндөр магадлалтай юм. Үүнээс сэргийлэх зорилготой иргэдийг ус цахилгаанаа хэмнэе гэх уриалга цахим орчинд өрнөсөөр байна. Гэвч энэхүү уриалга хэрэгжих эсэх нь тун эргэлзээтэй. Яагаад гэвэл үнэгүй юманд нугасгүй гэдэг шиг ямарч тохиолдолд хүн төрөлхтөн үнэгүй зүйлээс татгалзаж байсан тохиолдол тун ховор. Үнэгүй зүйл гэдэг үнэгүй л байдаг бөгөөд үүнийг томоохон брендүүдийн хямдрал, томоохон худалдааны төвүүдийн хямдралт өдрүүдийн жишээнүүдээс түүнчлэн үнэгүй сургалтууд нэг дээр нэмэх нэг үнэгүй гэх маркетенгийн бодлого хэрхэн амжилтанд хүрдгээс тодхон харж болно. Тэгвэл дээрх уриалгын хувьд иргэдийн ухамсарт найдахаас өөр аргагүй асуудал юм. Харин манай Монголчууд хэмнэх тал дээр хэр ухамсартай ард түмэн билээ ингээд бодохоор хэмнэе гэх уриалга яав ч үр дүнд хүрэхгүй нь тодорхой.



Хэмнэх шаардлагагүй харин ч асуудалтайгаа нүүр тулцгаая:


Хэмнэлт бас дахин хэмнэлт энэ бол санхүүгийн алтан дүрмүүдийн нэг гэвч энэ дүрэм үнэгүй зүйлд огтхон ч нөлөөлдөггүй дүрэм. Үнэгүй зүйлийг яагаад хэмнэнэ гэж, яагаад заавал  хэмнэх ёстой гэж, хэмнэхгүй байж болохгүй гэж үү. Хэмнэхгүйгээр хэрэглэвэл эерэг нөлөө гарвал яах билээ. Олон ч жил шийдэж чадаагүй утааны асуудлыг төгс шийдэх хэдхэн аргуудын нэг бол иргэд айл өрх, аж ахуй нэгжүүд халаалтаа цахилгаанаар шийдэх юм. Гэвч манай улсад 100 хувь ингэж шийдэх боломж үгүй. Яагаад гэж үү яагаад вэ гэвэл манай цахилгаан станцуудын үйлдвэрлэж буй цахилгааны хэмжээ дээрх хэрэглээг хангаж чадах хэмжээнд хүрэлцэхгүй болохоор тэр. Харин бид бүүр дотоодоо бүрэн өөрсдийн үйлдвэрлэсэн цахилгаанаар хангаж чаддаггүйн дээр хоёр хөршөөсөө эрчим хүчээ импортоор авдаг. Уг нь шинээр цахилгаан станцууд барьж дотоодоо бүрэн өөрсдийн үйлдвэрлэсэн эрчим хүчээр хангах тухай яригдаж төсөл хөтөлбөрүүд санаачилж байгаа ч өдийг болтол биелэлээ олсон төсөл нэгээхэн ч үгүй. Тавдугаар цахилгаан станц барих, эгийн голын усан цахилгаан станц барих зэрэг төсөл хөтөлбөрүүд ар араасаа ажил хэрэг бололгүй гацсаар өдийг хүрсэн нь харамсалтай. 

Эгийн голын усан цахилгаан станц бидэнд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй гэвч хойд хөршийн хоригоос болоод өдийг болтол гацсаар л байна. Учир нь байгаль нуурт сөргөөр нөлөөлөх талтай гэгддэг учраас тэр. Гэвч үүний цаана өөр учир шалтгаан ч байж болно. Хэрэв бид шинээр цахилгаан станц барьж дотоодоо өөрсдийн үйлдвэрлэсэн эрчим хүчээр бүрэн хангавал оросуудаас импортоор тог цахилгаан авах шаардлагагүй болно гэсэн үг. Мэдээж ийм явдал болвол оросын талд ашиггүй тийм дээ ч Байгаль нуурын экологийн тэнцвэрт байдал алдагдана гэх шалтгаанаар уг төслийг гацаадаг байж болох талтай. Үүнийг нь ч манай оросын талын бодлого баримталдаг улс төрчид дэмжиж уг төслийг өдий хүртэл хойшлуулсаар ирсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. 
Мөн үүнтэй адил гацсан нэг төсөл бол Багануурын нүүрсний уурхайг түшиглэн концессийн гэрээгээр баригдах байсан том оврын цахилгаан станц (700 МВт) юм. Уг станцийг барьснаар  төвийн бүс, дорнод бүс, говийн бүсийн  цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бий болгох байсан юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын газар /хуучин нэрээр/ “Багануур пауэр ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр концессийн гэрээ байгуулсан байдаг. Гэвч уг төсөл хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдаж 2017-2022 оны хооронд барилгын ажил явагдаж үүн дээр ашиглалтын хугацаа-21 жил нэмэгдэж нийт концессын үргэлжлэх  хугацаа болох 25 жилийн дараа Монголын талд хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгагдсан. Харин үүнийг хятад компани дангаар эрчим хүчний үнийг тогтоож Монгол улс эрчим хүчний салбараараа хятадын хараат болох аюултай хэмээх эсэргүүцэгчдийн эсэргүүцэлтэй нүүр тулснаар энэхүү төсөл хэрэгжих хугацаа хойшилж гацсан юм.


Цахилгаан эрчим хүчний эрэлт, импортоор худалдан авч буй эрчим хүчний үнэ цаашид өсөж болзошгүй тул тус станцыг барьж, ашиглалтанд оруулснаар хэрэглэгчдийг хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломж бий болох боломж бүрдэх байжээ. Энэ мэтчилэн улсын хөгжил дэвшилд шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг гацаасаар байвал бидний Монголчууд утаа тортог үнс нурамнаасаа салж чадахгүй байсаар хэчнээн ч жилийн нүүр үзэхийг таашгүй юм.

Заримдаа хөгжихийн тулд эхлээд уналтын доод цэгтээ хүрэх шаардлага гардаг гэдэг. Тэгвэл тэнэг хүмүүс биеэрээ туулж байж ухаарна гэгчээр үнэгүй тогоо хэтрүүлэн хэрэглэж байж шинээр цахилгаан станц барих шаардлагатай гэдгийг ухаарах ёстой бол улсаас тогны мөнгө дааж байгаа энэ хугацаанд хэрэглээгээ битгий хэмнэ харин ч илүү их хэрэглэ гэж хэлмээр байна. Цэвэрхэн дулаахан өвөлждөг болоход бидэнд дотоодынхоо хэрэглээг бүрэн хангаж чадахуйж эрчим хүчний салбар шаардлагатай харин эрчим хүчний салбарт шинэчлэлт шинэ цахилгаан станц ашиглалт оруулах нь хамгийн зөв шинэчлэлт болох билээ.




















Wednesday, November 25, 2020

Ашгаа өгөөгүй арван сар

Монгол улсад коронавирусын батлагдсан тохиолдол 712 болж үүнээс 345 хүн эдгэрч, 360 хүн эмчилүүлж байгаа бол 7 хүн сайн дураараа нутаг буцсан байна. Энэ бол 2020 оны 11дүгээр сарын 26-ний өдрийн дараах тоон статистик мэдээ юм. 

Дэлхий дахиныг хамраад буй коронавирус буюу цар тахлыг манай улс дотооддоо алдаж улмаар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд энэ сарын 12-ны өдөр шилжиж улмаар УОК  -ын хөл хориог 12 сарын 1-ий өдрийг дуустал сунгах тухай шийдвэрийг Монгол улсын засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжиж эцэслэн шийдвэрлэсэн билээ. 

Коронавирусыг дотооддоо алдахаас өмнө манай улс өнгөрөгч арван сарын турш хилээ хааж цар тахлын аюулаас өөрсдийгөө хамгаалж ирсэн ч ЭНХСАРАН сувилалд тусгаарлагдаж байсан жолооч "Д"-н тусгаарлагдах хугацаа дуусаж тусгаарлалтаас гарснаас хойш давтан шинжилгээгээр коронавирус илэрч улмаар манай улсад дотооддоо алдсан анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.

Хэдийгээр жолооч "Д"-н бүх хавьтагчдийг хурдан шуурхай илрүүлж тусгаарлах арга хэмжээ авч ажиллласан ч Сэлэнгэ аймагт уг вирус голомтлон тархаж одоогоор манай улсад Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр Дорноговь зэрэг нийслэл хот болоод дээрх аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдээд байна.



"ЭНХСАРАН" сувилалаас вирус алдсантай холбогдуулж уг тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллуулж байсан албан хаагчдыг хариуцлага алдснаас уг вирусыг дотооддоо алдсан хэмээн хариуцлагад татаж холбогдох хууль хүчний байгуулагынхан хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэвч энэ асуудал хэдхэн албан хаагчдад хариуцлага тооцсоноор дуусах асуудал биш юм.

Бид өнгөрсөн арван сарын турш хилээ хааж дотооддоо хөл хорионы дэглэм мөрдөж байсан нь ямар ч үр дүнгүй зүйл болон хувирч байгаа бөгөөд энэхүү хугацаанд засгийн газраас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүд зөв зохистой байсан уу гэдгийг иргэн бүр дотроо тунгаан бодох хэрэгтэй болов уу.


Коронавирусын дэгдэлттэй уялдуулан засгийн газраас ирэх оны төсвийг батлуулахаар УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд уг төсөв нь 2.1 их наяад төгрөгийн алдагдалтай батлагдах тул уг төсөвт Монгол улсын ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавиад байгаа юм.

Ирэх оны төсөв эрх баригч намын гишүүд хийгээд сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулгарч эдийн засагчид уг төсвийг "онц байдлын үеийн онцлогт" нийцээгүй хэтэрхий алдагдалтай үр ашиггүй бүтээн байгуулалт олноор бүтээн байгуулахаар уг төсөвт суулгасан нь маш том алдаа хэмээн эсэргүүцэж байгаа хэдий ч засгийн газраас цар тахалтай холбогдуулан эдийн засгаа хумьж болохгүй гэх байр сууринаасаа буцалгүй уг төсвийг батлуулахаар УИХ-д өргөн барьсан юм.

Өнгөрсөн арван сарын хугацаанд үр ашиггүй бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулж байсан ч Монгол улсын засгийн газар шинээр стандартад нийцсэн нэг ч тусгаарлах байр барихад хөрөнгө гаргах нь бүү хэл ийм санаачлага ч гаргаагүй нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн буруу алхам байж ч болох юм. Манай улс вирус анх хөрш зэргэлдээ улсуудад тархаж эхлэх үеэс л хамгийн эрсдэлтэй улс орнуудын нэгд тооцогдож ирсэн ч хилээ хааж гадаадаас ирэх хүсэлтэй иргэдээ татан авах асуудал дээр дотооддоо вирус алдах эрсдэлтэй гэж шалтаглан хойрго хандаж ирсэн ч асуудлаа шийдэх өөр гарц эрэлхийлж асуудалд бэлэн байх бэлтгэлээ хангаж чадаагүйгээрээ өнөөгийн засгийн газар албан ёсоор ард түмнээсээ уучлал гуйх ёстой болов уу.

Үр өгөөжийг нь шууд хүртэх боломжгүй музей болоод Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой баригдаж буй тэрбум тэрбумын өртөгтэй бүтээн байгуулалт хийгээд 3.2 тэрбумаар төв талбайдаа барьсан зөөврийн усан оргилуур зэрэг бүтээн байгуулалтаа хойшлуулж улсад хамгийн ихээр хэрэгтэй байсан зориулалтын тусгаарлах байр болоод эмнэлэг барихад уг хөрөнгө мөнгөө хэрэглэсэн бол бидэнд энэ цар тахлыг даван туулахад хамгаас илүү хэрэг болох байсан биз ээ.

1000 гаруй орны нөөцтэй манай улсын хувьд хүн амынх нь тал хувь нь улсынхаа нийслэлд оршин суудаг бөгөөд энэхүү цар тахлыг даруй хумьж авахгүй бол эмчилгээний хүрэлцээнээс авахуулаад олон олон асуудлуудтай нүүр тулж болзошгүй юм. Хэдийгээр хөл хорио тогтоогоод байгаа ч хөл хорионоос үүдэх эдийн засгийн алдагдал багагүй байгаа бөгөөд цаашид энэхүү хөл хориог хэдий удаан хугацаанд үргэлжүүлэх эсэхээс хамаарч манай улсын эдийн засагт хэр их хор хохирол учрахыг таамаглах аргагүй юм. Үүгээр ч тогтохгүй энэхүү хөл хорио эмзэг бүлгийн ард иргэд болоод жижиглэнгийн наймаа болоод зах дээр тэрэг түрдэг зэрэг ажил хөдөлмөр эрхэлж хоногийн хоолоо залгуулдаг ард иргэдэд хүндээр туссаар  байна. Мөн хөл хориотой холбогдох өөр бусад асуудлууд ч ар араасаа урган гарсаар байна. Үүний нэг нь гэр бүлийн хүчирхийлэл өсөх хандлагатай байгаа яюдал юм.



Хэдийгээр цар тахлыг даван туулахад ард иргэд болоод ААН-ээ дэмжихээр засгийн газраас арга хэмжээ авч ажилласаар байгаа ч хэдий болтол асуудлыг хүндрүүлэлгүй тогтоон барьж чадах вэ, хөл хорио тогтоосон хугацаанд уг вирусыг тархалтыг хумьж чадах уу гэдгээс хамаарч цаашлаад хөл хориогоо цуцалж вирустай зохицож амьдрах уу энэ чигтээ эцсээ хүртэл хөл хориогоо үргэлжүүлэх үү гэдэг сонголтын өмнө засгийн газар тулж очих нь гарцаагүй явдал юм.

Өнгөрсөн хилээ хаасан арван сараа үр ашиггүй өнгөрүүлснийхээ горыг хор хохирол багатай туулж гарах гарцыг олоосой хэмээн ард түмэн чинь залибаран суугаа шүү.


                                                                                        Нийтлэлч:Г.Энхбаясгалан

Friday, November 20, 2020

Хүн бай

     

Хаанаас ч юм туслаарай (авраарай) гэж  хэн нэгний амь тэмцэн орилох чимээ сонсогдвол хамгийн түрүүнд та ямар үйлдэл хийх бол.

Хүчирхийллээр асуудлыг шийдэх нь буруу гэж боддог хүмүүс тэрхүү тусламж эрэн орилох чимээ гарах зүг рүү яаран сандран гүйх болов уу. Та ч гэсэн тэдгээр хүмүүс шиг хүчирхийллийн хажуугаар үг дуугүй өнгөрч явдаг хувиа хичээсэн зантай хүн битгий байгаарай. Магадгүй та өөрт үүсэж болох аливаа асуудлаас сэрэмжлэн хүчирхийллийг харсаар байж дуугүй өнгөрүүлснээс чинь болж нэг бяцхан зүрх цохилохоо болих, нэг бяцхан сэтгэл айдас дунд цөхрөн шаналж хоцорч байгаа гэдгийг битгий мартаарай. Сүүлийн үед манай улсад хүчирхийллийн хохирогчид нь өөрийгөө хамгаалж чадахгүй хүүхдүүд болоод бүсгүйчүүд хүүхнүүд болсоор энэ төрлийн гэмт хэрэг улам нэмэгдсээр байна.

Технологи хөгжиж хүн бүр ухаалаг утас барьж сошиал хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлэх улсын тоонд орох болсон нь хүчирхийллийн талаарх мэдээ мэдээлэл нийтэд хүрч энэ тоо баримт өсөж байна гэх хүмүүс цөөнгүй. Тэгвэл далд байсан зүйлс ил болно гэдэг сайн хэрэг. Асуудал хүний нүднээс хол байх тусам эерэгээр шийдэгдэх нь муу байдаг бол асуудал нийтэд хүрэх тусам нийтээрээ уг асуудалд анхаарал хандуулж уг асуудлыг шийдвэрлэх аливаа аргуудыг судалж эхэлдэг. Манай улсын хувьд сүүлийн хэдэн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд анхаарлаа хандуулж гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиа шинэчлэн баталж, гэр бүлийн хүчирхийллийг тасалан зогсоох талаар нийгэмд кино контенд бэлтгэн нийлүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг сурталчилан таниулах зэрэг маш олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай хэдий ч санасан үр дүнгээ бий болгож чадаагүй л байна. Тийм ч учраас гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход уншигч таны ч үүрэг чухал юм.

Харин та аливаа хүчирхийллийн хажуугаар үг дуугүй өнгөрөхгүй байхаас авахуулаад өөрөө ч хүчирхийллээр асуудлыг шийдэхээс татгалзаж сурах хэрэгтэй юм.


 Угаас хүн төрөлхтний түүхэнд аливаа асуудлыг хүчирхийллээр шийдээд амжилтад хүрч байсан нэг ч тохиолдол байхгүй гэхэд хилсдэхгүй.

Хүн гэдэг энэ дэлхий дээр амьдарч буй амьтад дундаасаа хамгийн өрөвч энэрэнгүй нэгэн байж чаддаг болов уу. Оюун ухаан сэтгэн бодох чадавхиараа дэлхий дээрх ан амьтад дундаасаа хүн төрөлхтөн ялгарах хэдий ч магадгүй хамгийн харгис үйлдлүүд хүн төрөлхтнөөс гарч байсан баримтууд их бий.

Дайн дажины үеэр хэрцгийгээр амиа алдсан хийгээд тамлан зовоогдсон, хүчирхийллийн хохирогч болж байсныг гэрчлэх хар мянган баримтуудыг бид мэднэ.

Хүн төрөлхтөн шинжлэх ухааны ололт амжилтаа дагаад илүү хурдацтай хөгжиж, илүү ухаалаг болж байгаа хэдий ч нөгөө талдаа хүнлэг энэрэнгүй байх шинж чанараа гээгдүүлж байхыг үгүйсгэх аргагүй. Үүнийг нотлох хамгийн энгийн жишээ бол хүүхдийн хүчирхийлэл тэр дундаа бэлгийн мөлжлөг, оюун санаа бие махбодийн хүчирхийлэл дэлхий дахинаа газар авч хүн төрөлхтний өмнө нэгэн том зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлын нэг болоод байна.

Энэ хорвоогийн хамгийн сайхан аялгуу гэвэл энхрий бяцхан үрсийн инээлдэх чимээ гэдэгтэй санал зөрөх хүн нэгээхэн ч үгүй. Тэгвэл эсэргээрээ энэ хорвоогийн хамгийн муухай чимээ бол цөхрөнгөө барж харуусал гомдол тээн орилох бяцхан үрсийн уйлах чимээ мөнөөсөө мөн.

Хүний нийгэм өөрчлөгдөх тусам хөгжлийн явцаа дагаад хүүхдийг хүмүүжүүлэх арга барил ч өөрчлөгдөж буйг гэр бүлийн сэтгэл судлаачид болоод хүүхдийн эрхийн байгуулгын мэргэжилтнүүд хэлж ярьж, заавар зөвлөгөөгөө өгсөөр байна.

Харин манай улсын хувьд хүүхдийн гэр бүлийн хүмүүжлийн тал дээр уламжлалт сэтгэлгээгээрээ хандаж байгаа нь хүүхдийн хүчирхийллийн үндэс болж байж ч мэдэх юм.

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг эцэг эхийн хувьд асар их үүрэг хариуцлага гэдгийг гэр бүл болох гэж төлөвлөж эхлэхээсээ л ой тойндоо ортол ухамсарлах хэрэгтэй юм.

Хооллож ундлаад, өмсөх хувцас, тоглох тоглоом авч өгснөөр эцэг эхийнхээ үүргийг биелүүчихэж байна гэж та хэрвээ бодож байвал энэ бодол чинь дэндүү өрөөсгөл юм.

Эцэг эхтэйгээ ойр байж хамтдаа тоглож, ярилцдаг хүүхдүүд илүү ухаалаг, сэтгэн бодох чадвар сайтай байдгийг эрдэмтэд судлан тогтоожээ.

Хүүхэдтэйгээ яаж харьцана хүүхэд тань тийм л хүн болж өснө гэдгийг мартаж болохгүй. Хүчирхийлэл нь хүчирхийлэгчийг бий болгодог гэдэг.

Хүчирхийллийг таслан зогсооё гэвэл хүчирхийллийг удамшуулахгүй байх хэрэгтэй.


Эцэг эх чинь таныг цохиж, зодож шийтгэж байсан нь буруудсан юм алга гэж бодох хүмүүс цөөнгүй. Гэвч таны хүмүүжилд сөргөөр нөлөөлөөгүй гээд та хүүхдээ тэгж хүмүүжүүлэх ёстой гэсэн үг биш юм.

Нийгэм солигдож шинэ эрин үе хэдийнээ хүч түрэн орж ирсэн өнөөгийн нийгэмд тохирсон хүүхэд хүмүүжүүлэх аргууд бий гэдгийг мартаж болохгүй. Илүү ихээр хүүхдүүдтэй ярилцаж асуудлыг ойлгуулах, өөрийн хайраа хүүхдүүддээ ойлггуулж ухааруулах, жижиг зүйлс ч ямар их чухал болохыг таниулж мэдүүлэх, их бага гэлтгүй гэрийн ажил хийлгэх зэргээр хүүхдийг зөв хандлагатай зөв хүн болгож өсгөх маш олон арга бий гэдгийг эдгээр аргууд хүүхдийн хүмүүжил цаашлаад хөгжилд эерэгээр нөлөөлж байгааг эрдэмтэн судлаачид олж тогтоосон байдаг.

Хүчирхийллийг удамшуулдаг биш хүчирхийллийг тэвчдэггүй хүн байж хүүхдийнхээ хүмүүжлээр ирээдүйд эерэг нийгмийг бүтээцгээе хүмүүсээ.


                                                                                                       Нийтлэлч: Г.Энхбаясгалан

Wednesday, August 28, 2019

Түгжрэлээс ангижрахгүй



"Хүүшээ ямар сонин юм бэ. Гадаад оронд зам дээрээ машинууд нь түгжрээд зогсдог гэнэ. Тийм үү машаан явж байхад яахаараа түгжирч зогсдог байна аа". Соц нийгмийн үед одоогийн бидний нийгмийн авто замын түжрэлийн тухай ийн хачирхан ярилцдаг байж ээ. Нээрээ ч 2000 оны эхэн хүртэл түгжрэл гэх зүйлийг мэдэхгүй шахам байсан манай улсын хувьд 1980-аад оны үед энэ тухай эвэртэй туулай үзсэн мэт хачирхан гайхаж хүлээж авах нь ойлгомжтой байсан биз ээ. Тэгвэл тэр хачирхалтай мэдээ нь өнөөгийн нийгэмд бидний хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байна.  Анх улсын нийслэл Улаанбаатар хотын төлөвлөлтийг хийхдээ 650 мянган хүн амтай байхаар зураг төслийг боловсруулсан ч 2019 оны байдлаар анхны төлөвлөлтөөсөө нийслэл хот маань даруй 2 дахин их хүн амтай метрополитан хот болоод байгаа билээ. Хүн амын хэт төвлөрөлийн хамгийн том сул тал нь авто замын түгжрэл юм. Дэлхийн ямар ч өндөр хөгжилтэй улсууд энэхүү асуудалтай нүүр тулгарч ихэнхи улсууд асуудлаа шийдэж чадсан байдаг. Тэгвэл манай улсын хувьд ч энэхүү асуудалтай нүүр тулгараад байгаа бөгөөд асуудалд бодитоор хандаж гарах гарцыг эрэлхийлж эхлэх цаг нэгэнт болжээ.

Сүүлийн жилүүдэд авто замын түгжрэлийг сааруулах гэж олон арга замууд эрэлхийлж байгаа ч одоо болтол бодитой үр дүнд хүрээгүй байгаа билээ. 
Угаас авто замын даац багтаамж муутай нийслэл хотод нийт автомашины 496,720 нь буюу 59 хувь нь  бүртгэлтэй байдаг байна. Мөн үүн дээр нэмэгдээд жилдээ 40-50 мянган машин хилээр орж ирдэг гэсэн тоо баримт бий. Үүнээс үзэхэд автомашины тоо нэмэгдэж байгааг дагаад авто замын тоог нэмэгдүүлэх шаардлагатай ч сүүлийн жилүүдэд авто замын эвдрэл гэмтэл огцом багасаж шинээр зам гүүр олноор тавигдсан болов ч түгжрэл буурахгүй байгаагаас авч үзвэл автомашин нэмэгдэхийн хэрээр авто зам тавих нь түгжрэлээс салах гарц биш гэдэг нь нотлогдож байна гэхэд буруудахгүй.

Эдийн засгийн багагүй өсөлтийн үр дүнд манай улсын ард иргэдийн худалдан авалт чамлахааргүй нэмэгдсэн түүнчлэн автомашин борлуулагч компани болоод хувь хүмүүс иргэдэд машин худалдан авах таатай нөхцлүүд санал болгож эхэлснээр автомашины борлуулалт нэмэгдэх болсон нь энэхүү авто замын түгжрэлийн бас нэг учир шалтгаан болсоор байгааг судлаачид хэлсээр байна.
Тухайлбал, 2015 онд 37086 суудлын автомашин орж ирсэн бол 2016 онд 37735, 2017 онд 48871 суудлын автомашин орж ирсэн. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 19700 автомашин орж ирээд байна.
Суудлын автомашин нийт 30 орчим улсаас орж ирж байна. Ихэнх хувийг Японы автомашин эзэлдэг. Өнгөрсөн оны статистик үзүүлэлтээс харахад Япон улсаас 45 мянган суудлын автомашин орж ирсэн. Солонгосоос 2900, АНУ-аас 142, ОХУ-аас 167, ХБНГУ-аас 315 ширхэг суудлын автомашин тус тус орж иржээ. 
Түгжрэл нэмэгдэх болсон шалтгаануудын нэгт зүй ёсоор нэрлэгдэж байгаа автомашины тоог цөөлөх нь түгжрэлийг багасгах нь бас нэгэн гарц байж болно хэмээн эдийн засагчид үзэж байна. Ингэхийн тулд импортоор орж ирж байгаа автомашинд ноогдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлснээр түгжрэл багасахад бодитой үр дүн гарна хэмээж үйлдвэрлэгдсэн оноос хамаар ч автомашины албан татварыг 2017 оны 5 сарын 1-ээс эхлэн нэмэгдүүлсэн ч авто замын түгжрэл буурах бодитой арга зам болж чадаагүйг цаг хугацаа харуулсаар байна. Түүнчлэн эдийн засагчдын үзэж байгаагаар автомашин ашигласны татварыг нэмэгдүүлснээр авто замын түгжрэл буурна хэмээн үзэж буйгаа хэвлэл мэдээллийн сайтуудаар илэрхийлсэн байдаг. Тэдгээр эдийн засагчдын тооцоолол, боловсруулсан арга зам оргүй зүйл биш гэдгийг автомашинаас хураасан татварын нийт мөнгөн дүн тод гэрчилнэ. 
Тухайлбал:Татварын ерөнхий газраас гаргасан судалгаагаар автомашины татвараас 2017 онд 24,6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол 2018 онд 27 тэрбум төгрөгийг автомашины татвараас төвлөрүүлэхээр ажилласан байна.
2017 онд нийт 982263 тээврийн хэрэгслээс татвар бүрдүүлсэн бол 2018 оны есдүгээр сарын 18-ны байдлаар нийт 381073 автомашинаас 24,1 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
2014-2018 оны тээврийн
хэрэгслээс улсын төсөвт оруулсан татварын хэмжээ /Эх сурвалж: Татварын ерөнхий газар/
Үүнээс үзэхэд иргэд автомашин ашиглалтын татварыг цаг тухай бүрт нь төлж барагдуулдаг бөгөөд татварт төлөх мөнгөн дүн нь иргэдийн амьжиргаанд бодитой нөлөө үзүүлдэггүй болохыг харж болно.
Гэвч дан ганц автомашины татвар нэмэгдүүлснээр түгжрэл буурна гэвэл өрөөсгөл ойлголт юм. Мэдээж хамгийн түрүүнд автомашины татвар нэмэгдүүлэх болбол иргэдийн асар их эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой юм. Тиймээс авто замын түгжрэлийг бууруулахын тулд хамгийн нэгдүгээрт иргэдийг мэдээллээр хангах явдал юм. 
Иргэдийг мэдээллээр хангаагүйгээс хийх гэж байгаа ажлаа иргэдэд бүрэн ойлгуулж чадаагүйгээс шийдвэр гаргалт хэрхэн өөрчлөгдөж болдогийн тод жишээ нь 2019 оны 8 сарын 15-аас эхэлж хэрэгжүүлэхээр яригдаж байсан хотыг "A,B,C" бүсчлэлд хувааж автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулах явдал байсан болов ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаар уг шийдвэр цуцлагдсан билээ.
Тиймээс өнөөгийн авто замын түгжрэлээс ангижрах цорын ганц зам нь иргэд болон төрийн нарийн нягт уялдаа холбоотой ажиллах явдал юм. 
АНУ-ын эрдэмтэн Дэвид Левинсон авто замын ачааллыг бууруулах 21 стратегийг боловсруулсан байна. 
Үүнд:1. Замын хэмжээг нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой шийдэл-Capacity
Түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл замын урт, өргөнийг нэмэгдүүлэх юм. Гэхдээ хамгийн өртөг өндөртэй арга.
2. Холбоос болон туслах замын дэмжлэг чухал-Connectivity
Замыг илүү өргөн, урт болгосноор түгжрэлийг бүрэн шийдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, зорчигч очих гэж буй газартаа тойруу замаар хүрч байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Иймээс тооцоо судалгааг оновчтой хийж, түүнд тулгуурлан холбоос болон туслах замыг тавьснаар түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах боломж бүрдэнэ.
3. Ухаалаг шийдэл түгжрэлийг бууруулна-Closure
Түгжрэлийг бууруулахад техник технологийн дэвшлийг ашиглах нь хамгаас чухал. Ачаалал ихтэй уулзварын гэрлэн дохиог технологийн дэвшлээр ухаалаг болгосноор түгжрэлийг бууруулна. Тухайлбал, олон улсын жишигт гэрлэн дохиогоор нэг машин 6-8 секундэд туулж өнгөрөх ёстой байдаг. 
4. Зам тээврийн ослыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй-Controls
Зам дээр гарсан аваар ослыг хамгийн хурдан хугацаанд шийдвэрлэснээр түгжрэл үүсэхээс сэргийлэх боломж бүрдэнэ. Үүнд даатгалын систем болон камер ашиглах ёстой. 
5. Замын засвар үйлчилгээг тооцоо судалгаанд суурилах-Crashes
Авто замын засвар үйлчилгээг хийхээс өмнө ачаалал хэрхэн нэмэгдэх, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэшсэн байгууллагаар тооцоо судалгааг хийлгэх хэрэгтэй. Тухайлбал, зам засварын ажлыг шөнийн цагаар хийх нь түгжрэл үүсэхээс сэргийлж буй нэг алхам юм. 
6. Илүү нэг эгнээ замын ачааллыг бууруулна-Construction
Ачаалал ихтэй замын урсгалыг нэг эгнээгээр нэмэгдүүлснээр замын түгжрэлийг бууруулах боломж бүрдэнэ. Тиймээс эгнээг нэмэгдүүлэхдээ техникийн дэвшлийг ашиглаж болно. 
7. Зүүн болон баруун эргэлтийн ачааллыг тэнцвэржүүлэх-Competing modes
Зүүн болон баруун эргэлт зарим уулзварт илүү түгжрэлтэй байдаг. Тиймээс тооцоо судалгаанд тулгуурлан зүүн болон баруун эргэлтийн эгнээг нэмэх хувибарыг бий болгох хэрэгтэй. Тодруулбал, давхар эгнээгээр эргэх боломжийг бүрдүүлэх ёстой. 
8. Замын нэгдүгээр эгнээ зогсоол биш-Gauge
Нэгдүгээр эгнээнд автомашинаа тавихгүй байх арга хэмжээг авах шаардлагатай. Өндөр торгууль тавих, автомашиныг нь ачих зэрэг олон янзын арга хэмжээ авч болдог.
9. Технологийн дэвшил түгжрэл бууруулахад дэмжлэг үзүүлнэ-Storage
Технологийн дэвшлийг ашиглан замын түгжрэлийн мэдээллийг зорчигчдод тогтмол хүргэх ёстой. Орчин үеийн бүх тээврийн хэрэгсэлд GPS болон FM радио байгаа гэдгийг санах хэрэгтэй. 
10. Хаягжилтыг боловсронгуй болгох нь чухал-Information
Хотын хаягжилт, тэмдэг тэмдэглэгээг боловсронгуй болгосноор түгжрэлийг бууруулах боломж бүрдэнэ. Хотын хаягжилтыг боловсронгуй болгосноор жолооч нар GPS ашиглах боломжтой болно.
11. Шөнийн цагаар ажиллах хуваарьт оруулах-Autonomy
Албан газар, байгууллагууд шөнийн тээвэрлэлт хийх эрх зүйн болон эдийн засгийн өгөөжийг бий болгох нь зүйтэй. Жишээ нь, дэлгүүр, худалдааны төвүүд бараа, бүтээгдэхүүнээ шөнийн цагаар тээвэрлэлт хийснээр ялангуяа туслах замуудад үүсэх замын ачаалал багасна. 
12. Цагийн хуваарийг зөрүүлэх-Locating
Төрийн байгууллагуудын ажил эхлэх болон тарах цагийг зөрүүлэх хэрэгтэй. Тухайлбал,төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх нь замын түгжрэлийг бууруулах бас нэгэн боломж. 
13. Нийтийн тээврийг чанаржууулах-Telecommuting
Тээврийн хэрэгслийн татварыг өндөр болгох, мөн нийтийн тээврийн хэрэгслийн боловсронгуй болгосноор хувийн автомашинаар зорчих хөдөлгөөнийг бууруулна.
14. Хувийн таксиний үйлчилгээг журамлах-Scheduling
Хувийн таксины үйлчилгээг эрх зүйн журамлаж, нэгдсэн тогтолцоо бий болгож, дуудлагын журамд оруулснаар үйлчлүүлэгч хайж хотын төвөөр сэлгүүцэх нь багасна.
15. Маршрутаа тодорхойлох-Sequencing
Замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүр явах маршрутаа тодорхой болгосноор замын ачаалал буурах боломжтой. Товчхондоо, явах маршрут тодорхой бус байгаагаас үүдэн жолооч замын хөдөлгөөнд зорилгогүй мэт оролцох тохиолдол бий. 
16. Хүргэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох-Shipping
Замаар зорчих хөдөлгөөнийг хооронд нь холбох нь бараа тээвэрлэхэд тустай. Танай хөрш та хоёр тус тусдаа дэлгүүр рүү явахын оронд тухайн дэлгүүр нь ачааны тэрэг илгээж танай хоёр өрхөд бараа хүргэлт хийж болно. Ингэснээд замын хөдөлгөөн багасахын зэрэгцээ эдийн засгийн хэмнэлт бий болно. 
17. Автомашинаа дундаа хэрэглэх-Sharing
Нэг чиглэлд явж буй хүмүүс автомашинаа дундаа хэрэглэснээр эдийн засгийн хэмнэлт бий болохоос гадна авто замын ачаалал буурна.
18. Хүмүүс авч зорчих-Sharing with Scale
Албан байгууллага ажилтан, албан хаагчдын нэгдсэн тээврийг бий болгох нь замын түгжрэлийг бууруулах нэг арга зам юм. Тухайлбал, хүн бүр 32 хүнтэй тэргээр зорчвол бид түгжрэлийг бараг 97 хувь бууруулж чадах тооцоог гаргасан байдаг.
19. Явганаар болон унадаг дугуйгаар зорчих нь олон талын үр ашигтай-Walking or Biking
Унадаг дугуй болон явганаар авто замын хөдөлгөөнд оролцох нь эрүүл мэнд болон эдийн засгийн үр өгөөжтэй алхам юм. 
20. Серийн дугаараар замын хөдөлгөөнийг хязгаарлах-Rationing
Автомашины серийн дугаарт тулгуурлан дугаарын хязгаарлалт хийх боломжтой. Гэхдээ чинээлэг хүмүүс хоёр дахь машинаа худалдан авч замын ачаалллыг нэмэгдүүлэхээс гадна автомашины дугаараа солих зэрэг зөрчил үүсдэг. 
21. Зам ашиглалтын хураамжийг оновчтой болгох-Pricing
Түгжрэл үүсэж байгаа газар зам ашиглалтын хураамжийг нэмэгдүүлж, түгжрэл үүсээгүй газар уг хураамжийг бууруулах нь замын сүлжээний ачааллыг тэнцвэржүүлдэг.

Хэдийгээр манай улс дээрх 21 аргын ихэнхийг ашигласан ч авто замын түгжрэл буурахгүй байгаа нь асуудалд ганцхан төрийн оролцоо биш иргэдийн оролцоо чухал тэр дундаа иргэдийн ухамсарыг дээшлүүлэх нь зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг гэдэг нь батлагдсаар байна.
Иргэдийн хэт залхуу байдал болоод нийтийн тээврийн хүртээмжгүй бохир заваан байдал бол манай улсын авто замын түгжрэлийн хамгийн том хүчин зүйл юм. 
Иргэд 1км хүрэхгүй газар таксигаар зорчих нь илт нэмэгдэх болсон нь нийтийн тээвэр хүрэлцээ муутай байгаагаас хэмээн тайлбарлаж болох боловч эсэргээрээ иргэд явган алхахаас аль болох зайлсхийх болсоны тод жишээ юм. Энэ нь таксины үнэ хэт бага байгаатай холбоотой юм. Манай улсад 1км зорчих таксины үнэ 1000 төгрөг байгаа нь иргэдийг таксигаар зорчих сэдлийг төрүүлдэг гэхэд болно. Тиймээс ч эдийн загийн хуулиараа эрэлт их учир нийлүүлэлт ихэссээр хувиараа таксинд явах иргэдийн тоо өссөөр тэр чинээгээрээ авто замын түгжрэл нэмэгдсээр байна гэхэд хилсдэхгүй болов уу. 
Тиймээс дэлхийн улс орны жишгийг дагаж таксины үйлчилгээний хөлсийг эхний 1-3км дотор өндөр тогтоож 4 дэх км-с үйлчилгээний хөлсийг бууруулж бодох системд шилжих нь түгжрэлийг бууруулах бас нэг арга зам байж болох юм. Учир нь 1-3км газар таксигаар зорчих хөлсийг дунджаар 5000мянган төгрөг болгон тогтоовол иргэд зайлшгүй шаардлагагүй бол таксигаар зорчихоо больж нийтийн тээврээр үйлчүүлэх иргэдийн тоо нэмэгдэх талтай. Ингэснээр хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийн тоо цөөрөх ч боломжтой юм. 
Харин энэ бүх арга замыг хэрэгжүүлэхийн тулд иргэдийг эерэг мэдээллээр хангах нь түгжрэлийн асуудлаа шийдвэрлэхэд хамгийн том хөшүүрэг болох буй за.














Бид ч гэсэн хүн

  Бид ч гэсэн хүн   Шадар сайд С.Амарсайханы гэргий нэвтрүүлэгч Ичинхорлоо ХӨСҮТ-д ээж аавыгаа асарна гэж ороод өдөртөө буцаад гарсан ту...