Ажилчин анги нь хүний нийгмийн нэг хэсэг бөгөөд Марксын онолоор хувийн өмчгүй, үйлдвэрийн эзэнд хөлсөөр ажил хийдэг хүмүүсийн бүлгийг хэлдэг байна.
Хүн төрөлхтөн нь үйлдвэрлэгчид хэдий боловч цөөн хэд нь л үйлдвэрийн эзэн болж дийлэнхи нь үйлдвэрт хөлс авч ажилладаг ажилчин анги болдог.
Ажилчин анги буюу ажил хийх хүн үгүй бол үйлдвэрлэл зогс ч хүн төрөлхтөн байгалаас авч болохгүй хэрэгцээт зүйлсээрээ хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрэх юм. Тиймээс ажилчин гэдэг бол хамгийн үнэт хөрөнгө болж баялагийг бүтээгчид нь болдог юм.
Хүн гэдэг өөрөө нийгмийн амьтан бөгөөд хүний нийгэмд амьдралын баталгаа нь ажил бюу ажил хийж амьжиргаагаа залгуулахад оршдог.
Орчин үеийн оюун ухаант хүн 50 - 40 мянган жилийн тэртээ үүссэнээр нийгэм бүрэлдэн бий болох үндэс сууриа тавьсан бөгөөд тэр үеийн нийгэм нь хүй нэгдлийн овог, аймгийн байгуулалд үндэслэсэн, эд хөрөнгө, анги давхрааны ялгарал гараагүй, төр үүсээгүй “энгийн нийгэм” байжээ.
Харин 10000-6000 жилийн өмнө нийлмэл нийгэм үүсэж хүмүүсийн хоорондын олон янзын тогтвортой өргөн холбоо бий болж нийгмийн ялгарал-давхраажил анги давхраа хөрөнгөтэй ба хөрөнгөгүй, удирдагч ба удирдуулагч хүмүүс гэх мэт нийгмийг олон түвшинд удирдах төр засаг, эрх мэдлийн ялгаа бий болсон байдаг.
Харин орчин үед ажил олгогч ба ажил горилогч буюу ажилтан гэх нэршлээр нэрлэгдэж "ажил олгогч гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж буй хуулийн этгээдийг харин ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй иргэнийг хэлнэ" гэж тус тус тодорхойлох болсон.
Улс орон бүр ажил олгогч болон ажилтан хоёрын хоорондын харилцааг хөдөлмөрийн хуулиараа зохицуулдаг бол манай улс ч хөдөлмөрийн тухай хуулиндаа ажил олгогч болоод ажилтан хоёрын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхой тусган хуульчилж өгсөн байдаг.
Тэгвэл Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 8-аар зүйлд ажил олгогч, ажилтан хоёрын эрх үүргийг тус тус тодорхой зааж өгсөн байна.
Үүнд:Ажил олгогч нь дор дурдсан эрхийг эдэлнэ.
- Ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах
- Ажилтнаас компанид мөрдөгдөж байгаа журам, зааврыг мөрдөхийг шаардах
- Хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэм буруутай ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авах,
- Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтныг өөр ажилд шилжүүлэн томилох, томилолтоор явуулан ажиллуулах
Ажил олгогч дор дурдсан үүрэг хүлээнэ.
- Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажиллах хэвийн нөхцлөөр хангах,
- Хөдөлмөрийн дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх
- Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
Ажилтан дор дурдсан эрхийг эдэлнэ.
- Ажилтан нь хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр хангуулах, тоног төхөөрөмжөөр хангуулах,
- Цалин хөлс, тусламж тэтгэмж авах,
- Ажлын болон хувийна суудлаар өргөдөл, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх.
Ажилтан дор дурдсан үүргийг хүлээнэ.
- Монгол улсын хууль тогтоомж, “..............” ХХКаас гарсан дүрэм, журам болон ерөнхий захиралын тушаал, шийдвэр, заавар, хурлаас гарсан шийдвэрийг чанд мөрдөн ажиллах,
- Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх,
- Компанийн эд хөрөнгө, материал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангаж ажиллах,
- Ажил олгогчоос өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах,
- Ажил дээр гарч буй алдаа дутагдлыг нуун дарагдуулахгүй байх, ил тод шүүмжлэх, хэрхэн засч, залруулах талаар өөрийн санааг илэрхийлдэг байх 8.4.6. Ажилтан нь компанийн үйл ажиллагаанд ашигтай, үр дүнтэй шинэ санаа, бүтээл гаргах талаар санаачлагатай ажиллах
- Ёс суртахууны өндөр соёлтой байж, хамт олон болон харилцагч нартай эелдэг хандаж, хөнгөн шуурхай үйлчлэх
Хуулиар олгогодсон эрх үүргийнхээ хүрээнд ажилтан өөрийн эзэмшсэн мэргэжил эсвэл сонгосон ажлын дагуу ажил олгогчтой хамтран ажиллахад ямар нэгэн саад бэрхшээл тулгарах нь бага байдаг бол "Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрх үүргээ баримтлаагүйгээс болж ажил олгогч болон ажилтан хоёрын дунд үл ойлголцол үүсэх нь элбэг байдаг".
Манай улсын хувьд ажилгүйдэл элбэг байгаа нь ч ажил олгогч, ажилтан хоёр "Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн эрхээ эдэлдэгч тус тусын хүлээх үүргээ биелүүлдэггүйгээс үүдэлтэй үл ойлголцолд хүрдэгээс байж болох юм".
Тухайлбал ажил олгогч ажилтны хөдөлмөрийг үнэлж цалин тэтгэмжийг нэмэгдүүлдэггүйн дээр цалингаа тогтмол хугацаанд өгдөггүй, илүү цагийн хөлс бодолгүй илүү цагаар ажиллахыг шаардах харин ажилтан нь ажил олгогчийн даалгасан ажлыг цаг тухай бүрт нь биелүүлдэггүй, ажлын цаг ашиглалт болоод ажлын бүтээмж муу, ажил таслалт хоцролт их зэрэг нь ажил олгогч болоод ажилтан хоёрын дунд үүсдэг маргааны дийлэнх хувийг эзэлдэг байна.
Сүүлийн жилүүдэд цалин тэтгэмж муу, цалингаа цагтаа өгдөггүй, илүү цагийн хөлс боддоггүй гэх шалтгаанаас болж ажил хийх сонирхолгүй иргэд олшрох болсон нь ажилгүйдлийн хамгийн том шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн ажил олгогчийн зүгээс ажлын байранд тавигдах шаардлагыг хэт өндөр тогтоосноос ажил горилогчдийн дийлэнх хувь нь тухайн ажлын байранд тэнцдэггүй бол тэнцсэн цөөхөн хэдэн ажил горилогчид ажил олгогчийн зүгээс олгох цалин хөлсөнд сэтгэл хангалуун бус байдгаас тухайн ажлын байранд удаан хугацаагаар тогтвортой ажиллах нь ховор байдаг байна.
Дэлхийн хүний нөөцийн бодлогод өөрчлөлт орж эхлээд байгаа бөгөөд ажил олгогчид ажилтнаас мэрэгжлийн мэрэгшсэн чадвар шаардахаас аль болох зайлс хийж харин оронд нь ажилтны эерэг хандлагыг чухалчилан үзэх болоод байгаа билээ. Жишээлбэл ажил олгогч ажилтны суурь хүмүүжил багаар ажиллах чадвар бүтээлч сэтгэхүй манлайлагч чанар зэргийг чухалчилж үзэх болсон байна.
Улсын хэмжээнд эрэлттэй байгаа мэрэгжлүүдээр
- Маркетингийн менежер
- Мэдээлэл технологийн мэргэжилтэн
- Өндөр зэрэглэлийн тогооч
- Барилгын инженер
- Авто барилгын инженер
- Гоо сайхны мэс засалч
- Уул уурхайн инженер
- Архитектор
- Геологич
- Төслийн менежер зэрэг мэргэжлүүд нэрэлэгджээ.
Харин эрэлт багатай илүүдэлтэй мэрэгжлийн жагсаалтад доорх мэрэгжлүүд орсон байна.
- Хуульч
- Эдийн засагч
- Нягтлан бодогч, санхүү
- Түүхч, философич, улс төр судлаач
- Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага
Олон улсын хувьд эрэлттэй байх мэргэжлүүдийн жагсаалтад доорх мэргэжлүүд багтсан байна.
- Шүдний эмч
- Сувилагч
- Эм зүйч
- Статистикч
- Хиймэл шүдний эмч
- Нойрсуулагч эмч
- Компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн
- Эх барих эмч
- Эрүү, нүүрний гажиг заслын эмч
- Хүүхдийн эмч гэсэн мэргэжлүүд байна гэж 2017 онд НЗДТГ-аас гаргасан гарын авлагад дурдсан байна. Мэргэжлээ зөв сонгох нь ирээдүйн амьдралын баталгаа болж ирээдүйд хэн байхаа тодорхойлоход чухал нөлөө үзүүлнэ. Тэгвэл дэлхий дахинд сонголт хийх боломжтой 7000 гаруй мэргэжил бүртгэгдсэн байдаг байна.
2020 оны байдлаар манай улсын хэмжээнд 94 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж 2019-2020оны хичээлийн жилд 29164 суралцагчид төгсөж үүнээс 10029 төгсөгч ажлын байртай болсон байна.
Хэрэв жил болгон 19000 гаран мэргэжилтэн ажилгүйчүүдийн эгнээнд нэгддэг гэвэл ажилгүйдлийн тоог бууруулахад хэцүү байх нь тодорхой юм. Хэдий тийм боловч "Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голдоггүй" хэмээн Монголчууд бид ярьдаг нь үнэний ортой билээ.
Сүүлийн жилүүдэд их дээд сургууль төгсөж мэрэгжил эзэмшсэн ажилгүй иргэд ажлыг голж шилэх нь элбэг болосон бөгөөд барилгын туслах ажилчин, үйлдвэрийн туслах ажилчин, машин угаалгын газарт угаагч, ресторан болон жижиг хоолны газруудад зөөгч, угаагч зэрэг эрэлт ихтэй ажлын байруудад ажилд орох хүн олдохгүй байна гэх ажил олгогчдын санал гомдол ихсэх болсон нь дээрх шалтгаантай холбоотой билээ. Хэдийгээр дээрх ажлын байр нь хүнд хүчир хөдөлмөрийн хуулиар зөвшөөрөгдсөн ажлын цагийг баримталдаггүй, илүү цагаар ажиллуулсан ч илүү цагийн хөлс өгдөггүй зэрэг шалтгааныг тухайн ажлын байрны талаар ажил горилогчид ярьж хэлдэг нь дан ганц ажил горилогчдыг буруутгах аргагүй гэдгийг харуулж байгаа хэрэг юм.
Манай улсын хувьд угаагч, зөөгч, машин угаалгын газрын угаагч гэх ажлын байрны цалин хөлс ойролцоогоор 500000-700000 мянган төгрөгний хооронд хэлбэлздэг бол барилгын туслах ажилчин, үйлдвэрийн туслах ажилчны цалин ойролцоогоор 700000-1200000 мянган төгрөгний хооронд хэлбэлздэг. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага боловч манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320000 төгрөгнөөс даруй 1,5-4 дахин их байгаа юм. Үүнээс үзэхэд тухайн ажлын байранд ажиллах хүн олдохгүй байгаа нь нөгөө талаараа ажил хийх сонирхолтой хүн цөөрснийг илтгэж болох юм.
Улс төрийн намуудын зарим нэг амлалт, зарим улс төрчдийн ард түмэнд хандаж хэлдэг байгалийн баялагтаа эзэн сууж хувь хишиг хүртэн эх орондоо сайхан амьдрах боломжтой гэх уриалгаас болж жилээс жилд ажил хийх сонирхолгүй иргэд ихсэх болсон нь туйлын харамсалтай явдал юм.
Улс орны хөгжлийг хурдасгадаг гол хүчин зүйл бол ажилгүйдлийн түвшингээ бууруулж ажил олгогчдоо дэмжиж ажиллахад оршдог билээ. Тиймээс ард түмнийхээ ажил хийх дур сонирхлыг нэмэгдүүлж ажлын байраар хангах нь засгийн газар болоод улс төрчдийн нэн тэргүүнд хийх ёстой ажлын нэг юм.
Харин ажилгүй иргэд ажил хийснээр амьдралаа баталгаажуулж болно гэдгийг ухамсарлаж ажил гололгүй ажиллах хүсэл тэмүүлэлтэй болох нь чухал билээ.
No comments:
Post a Comment