Энэ сарын хорин гуравны өдрөөс эхлэх корона вирусын эсрэг вакцинжуулалт
тойрсон улс төр болоод иргэдийн дундах талцал ихсэх хандлагатай байна. Дэлхийн
эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн
санхүүжилтээр эхний ээлжинд “Пфайзер” болон “Астразенека” вакцинуудыг оруулж
ирэхээр татан авалт хийхэд бэлэн болсон. Мөн ОХУ-н “Спутник 5” вакциныг ДЭМБ
зөвшөөрсөн тохиолдолд худалдан авна үүгээр тогтохгүй БНХАУ-ын “Синовак” вакциныг
авахаар гэрээ хэлцэл хийгдэж байна хэмээн Засгийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УОК-ын хэвлэлийн
төлөөлөгч Ганзориг ээлжит засгийн газрын мэдэгдлийн үеэр сэтгүүлчдэд мэдэгдэл
хийсэн байна. Иргэдийн дунд үүсээд байгаа иргэдэд вакцинаа сонгон хийлгэх сонголтыг
өг хэмээх үзэл бодлын илэрхийллийг хүлээн авч засгийн газраас аль болох олон
сонголтыг иргэдэд өгөхөөр ажиллаж байгааг нь дээрх мэдэгдлээс харж болох юм.
Гэхдээ зарим улс орон дан ганц нэг вакцинаар дагнан иргэдээ вакцинжуулж
эхэлснийг ч тэрээр мөн дээрх мэдэгдлийнхээ үеэр дурдсан байна. Харин иргэдийн
дунд БНХАУ-ын вакцинтай холбоотой хуурамчаар үйлдвэрлэгдэж худалдаалагдсан гэх
мэдээлэл дээр нь угийн үндсэрхэг үзлээсээ болж уг “Синовак” вакциныг хийлгэхгүй
гэх хүмүүс цөөнгүй байгаа дээр ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн “Пфайзер” болон “Астразенека”
вакцинуудын үйлчилгээ муу одоогоор үйлдвэрлэгдээд буй вакцинуудаас хамгийн муу
үзүүлэлттэй тул хийлгэхгүй гэх хүмүүс ч цөөнгүй байна.
Вакцинжуулалт нь корона вирусын цар тахлыг даван туулах цор ганц боломж юм.
Хэдийгээр манай улс корона вирусыг дотооддоо тархаалгүй хилээ хааж хөл хорин
арван сарын нүүр үзсэн болов ч дотооддоо алдсан мөчөөс хойш цар тахлын
тархалтыг хумих зорилготой хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоож бүх нийтийн
өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн нь олигтой нааштай үр дүнд хүрч чадаагүйн дээр
хөл хорионы үеэр иргэдийн амьжиргаа доройтож, эдийн засаг элгээрээ мөлхөх аюултай
байдал тулгарах өндөр эрсдэл үүсч болзишгүй тул засгийн газраас Монголын
уламжлалт цагаан сарын өдрүүдийг тааруулан
сүүлийн удаа хатуу хөл хориог тогтоож нэг өрх нэг шинжилгээ хэмээх арга хэмжээг
зохион байгуулж байгаа билээ. Энэхүү арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр
иргэдийн дунд голомтлон тархах эрсдлийг бууруулж улмаар энэ сарын хорин
гуравнаас бүх нийтийг вакцинжуулалтыг эхлүүлэн бүх төрлийн худалдаа үйлчилгээ
болоод аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэдийн явуулахаар ажиллаж байгаа тухай
засгийн газраас мэдээллэж эхэлсэн юм. Гэвч иргэдийн дунд үүссэн вакцинжуулалтыг
эсэргүүцэх үзэл бодлын зөрчилдөөн улам нэмэгдэж магадгүй байгаа төдийгүй
иргэдийн дийлэнх хувь нь ОХУ-ын “Спутник 5” вакциныг хийлгэх хүсэлтэй боловч уг
вакцин нь ДЭМБ-аас зөдшөөрөгдөөгүй нь засгийн газар олон нийтийн эсэргүүцэлтэй
тулгарах учир шалтгаан болоод байна.
МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан вакцинжуулалтад хамрагдахгүй болохоо албан ёсоор мэдэгдэж, иргэдэд энэ эрх нээлттэй биздээ хэмээх утга бүхий пост нийтэлсэн нь иргэдийг буруу зүйлд уриалж байна гэж үзэх хүмүүс байхад түүний энэ үзэл бодлыг дэмжих хүмүүс ч байгаа юм.
Үүгээр тогтохгүй нэг өрх нэг шинжилгээ нь Монголчуудын удмын сангийн мэдээллийг нэг доор бөгнөрүүлсэн, хамрын хөндийд чип суулгаж байна гэх ард түмнийг төөрөгдүүлж үзэл бодлын хувьд хагалан бутаргах гэсэн увиагүй үйлдлүүд зохион байгуулалттайгаар явагдаж байна гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна. Харин иргэд аливаа худал мэдээлэлд авталгүйгээр аливаа мэдээлэлд цензуртайгаар хандаж сөрөг мэдээллийг аль болох бусаддаа түгээхгүй байж засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжиж идэвхтэй оролцохыг засгийн газраас удаа дараа уриалсаар байгаа юм.
Вакцин ба тэдгээрийн үр дүнтэй эсэх
Манай улсын засгийн газраас эхний ээлжинд иргэдээ хамруулахаар болсон “Пфайзер
болон Астразенека” хэмээх вакцинууд нь одоогоор үйлдвэрлэгдсэн вакцинуудын үр
дүнгийн хувьд АНУ-ын “Pfizer” компани болон Герман улсын “BionTech” фирмийн хамтарсан “Пфайзер” вакцин нь корона вирусын эсрэг
95%-ын үр дүн үзүүлсэн вакцин бөгөөд уг вакциныг Израйл улсын 600 мянган хүн
дунд хийсэн судалгаагаар 94%-ын үр дүн үзүүлж дээрх вакцины үр дүнг
баталгаажуулсан юм. Гэвч манай улсын хувьд дээрх вакцинаас 25740 тунг захиалсан
байна.
Харин Их Британийн Оксфордын их сургууль болон Британи-Шведийн “AstraZeneca” комданиудын хамтран бүтээсэн “Астразенека” вакцин нь
62.1%-ын үр дүн үзүүлсэн вакцин юм.
“Астразенека” вакцин нь Пфайзер” вакцинтай харьцуулахад ДНХ болон PHX-г бодвол илүү тогтвортой юм.
Тэгвэл манай иргэдийн ихээр сонирхож буй ОХУ-ын ЭМЯ-ний дэргэдэх “Гамалея” төв Оросын шууд хөрөнгө оруулалтын (RDIF)-ын хамтран гаргасан “Спутник 5” вакцин нь 91.6%”ын үр дүнтэй үйлчилгээ үзүүлж 60-аас дээш насныханд илүү тохирч байгаа талаар дэлхийн томоохон сэтгүүлүүд мэдээллэсэн байна. Спутник 5 “вакцины хамгаалах түвшин Pfizer болон Moderna ийн вакцинтай харьцуулагдах боловч AstraZeneca, Johnson & Johnson-ын өгсөн мэдээллээс харахад хамгаалах чадвар нь тодорхой хэмжээнд илүү бөгөөд халдварт өвчин судлаач мэргэжилтнүүдийн онцолсноор “Спутник 5”-ийн батлагдсан өндөр идэвх нь “коронавирүсийн цар тахлыг таслан зогсоох” бэлдмэлүүдийн нэг гэдгийг харуулж байна.
Манай иргэдийн цөөнгүй иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа БХАУ-ын “Синовак”
компанийн бүтээсэн Коронавак вакцин нь 85-97%-ын үр дүн үзүүлж байгаа уламжлалт
аргаар гарган авсан вакцин юм. Энэ вакцин нь идэвхгүй төрлийн вакцин юм. Өөрөөр хэлбэл,
вакцинд идэвхгүй болгосон вирусний ширхэгүүд агуулагддаг бөгөөд тэдгээр нь биед
ормогцоо вирусийн тухай мэдээллийг дархлааны системд таниулах замаар ажилладаг байна.
Мөн энэхүү вакцин нь 2-8 хэмийн дулаан бүхий энгийн хөргөгчинд
хадгалж болдог буюу Оксфордын
их сургууль, AstraZeneca компанийн хамтран бүтээсэн “Астразенека” болон ОХУ-н “Спутник 5”
вакцинтай адил хадгалж болдгоороо давуу
талтай юм. Харин АНУ-ын “Модерна”
вакцин -20 хэмд бол “Пфайзер” вакциныг -70 хэмд хадгалан тээвэрлэх шаардлага
үүсдэг нь хол замд тээвэрлэхэд хүндрэл учруулдаг байна.
Вакцинуудын гаж нөлөө
Ковакс хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд оруулж ирэхээр болсон “Пфайзер”
вакциныг хийлгэснээр тариулсан гар хөндүүрлэж өвдөх, улайх, хавдах шинжүүд
илэрдэг бол ихэнхдээ бие хүйт оргих, сульдах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгүүд
илэрдэг байна. Харин ДЭМБ-аас тус вакцинд орсон бодисоос харшилдаг хүмүүс,
жирэмсэн эсвэл хөхүүл эхчүүд болон хүүхдүүдэд хийлгэхгүй байхыг зөвлөсөн байна.
Харин “Астразенека” вакцин нь аль тунг
тариулснаас хамаарч тариулсан гар хавдах, улайх, халуурах, бие хүйт оргих зэрэг
шинж тэмдэгүүд илэрдэг байна. Мөн ДЭМБ-аас 18-аас доош насны хүүхдүүдэд
хийлгэхгүй байхыг зөвлөсөн бол жирэмсэн эхчүүд халдвар авах өндөр эрсдэлтэй тул
эмчтэйгээ зөвлөлдсний дараа хийлгэж болно гэжээ.
Манай иргэдийн ихээр сонирхож байгаа ОХУ-ын “Спутник 5” вакцин нь элдэв гаж
нөлөө үзээлэх нь дээрх хоёр вакциныг бодвол хамаагүй бага буюу бараг гаж нөлөө
үзүүлдэггүй болох нь тогтоогдсон байна.
Харин БНХАУ-ын “Синовак” вакцины Бразилд хийгдсэн
судалгааны үеэр ноцтой хүндрэл буюу эндэгдэл гарсан. Сайн дурын оролцогч нас
барсан хэдий ч энэ нь туршилтын явцад гарсан
алдаа дутагдал юм. Гэвч бөмбөрцөг
дээр бэлэн болсон 4−5 вакцин дотроос Синовак хамгийн найдвартайд тооцогдож
байгаа Хятад улс ямартаа ч амжилтад хүрч
вакцинжуулалтаа эхлүүлээд байна. Энэ
вакцинжуулалт ямарваа нэг асуудал дагуулахгүй, сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй гэж
эрдэмтдийн зүгээс үзэж байгаа ажээ.
Үнэ ханшийн хувьд
Сеновак вакцины нэг тун нь 23.7 ам доллар
Оксфордын “Астразенека” вакцины нэг тун 4
ам.доллар
Moderna вакцин нэг тун нь
33 ам.доллар
Pfizer вакцин нэг тун нь 40 ам.доллар
Гамэлеягийн “Спутник 5”
вакцин нэг тун нь 10 ам.доллар гэсэн тус тусын үнэ ханштай байгаа юм.
Дээр дурдсанчилан Монголчууд төдийгүй дэлхий дахины корона вирусыг даван
туулах ганц боломж бол вакцинжуулалт гэдгийг дор бүрнээ ухамсарлан вакцинжуулалтад
идэвхтэй оролцохыг сануулахад илүүдэхгүй биз ээ.
No comments:
Post a Comment