Thursday, March 28, 2019

Бидний Hero

Хүрлээ ямар ч хүнгүй гудмаар гүйж байна түүний араас ойролцоо насны 3 хөвгүүн хөөж байна. Хүрлээ гүйгээд л гүйгээд эцэж цуцахаа умартан гүйсээр байлаа. Алга болсон хайртай гөлөгөө хайн гэрээсээ маш хол явснаа ч мэдээгүй байтал үл таних хүүхдүүд түүнийг дээрэлхэн зодохоор завдахад тэрээр шууд эргэж харан зугтахаар шийдэж хамаг хурдаараа гүйж эхэлсэн байна. 
Өдөр хичээлээ таран ирээд гөлөгтэйгөө тоглох гэсэн боловч хайртай мишка нь байхгүй байсан болохоор Хүрлээ хашааныхаа булан тохой бүрийг нэгжээд олж чадаагүй тул гудмандаа гарч байдаг чадлаараа  хоолой мэдэн мишка мишка мишка хэмээн хэдэн арван удаа дуудсан ч өхөөрдөм мишка нь ирсэнгүй. Тиймээс Хүрлээ хайртай гөлөгөө олохоор гудам уруудан алхаж эхэлсэн нь тэр байлаа. Харин тэр хэтэрхий хол явсан байсан бөгөөд урьд өмнө нь тийм хол ганцаараа гэрээсээ холдож байгаагүй учир төөрчихсөн юм. Гэв гэнэт хаанаас ч юм гурван хөвгүүн гарч ирээд чи аль хашааны хүүхэд вэ манай эндэхийнх биш юм биш үү шинээр нүүж ирсэн үү хэмээн баахан юм шалгааж эхлэхэд Хүрлээ юу ч дуугарсангүй тэднийг харж зогсоход нөгөө гурван хөвгүүний нэг бид нар чамаас юм асуугаад байгаа юм биш үү хариулаач хэмээн Хүрлээг заамдан авахад
Хүрлээ аавынхаа захиж хэлж байснаар "танхай хүүхдүүд чамайг дээрэлхвэл миний хүү зугтчихаж байгаарай айлын хүүхдүүдтэй зодолдож муудалцаж болохгүй шүү" гэж захисан ёсоор шууд зугтаасан нь тэр билээ.
Угийн хурдан гүйдэг дээр нь савсал хийвэл ангийнхантайгаа хөлбөмбөг тоглож гэртээ хариад хайртай гөлөгтэйгөө хөөцөлдөж тоглодог Хүрлээ хүү нөгөө гурван хөвгүүнээс амархаан зугтчих нь тэрээ. Харин ухаан жолоогүй зугтаж явахдаа ангийнхаа Сүхээгийн гэрийн ойролцоо ирсэн байсныг амьсгаа даран зогсохдоо сая л анзаарч ангийн найзтайгаа уулзахаар яаравчлан алхлаа. Хүрлээ алхсаар Сүхээгийн хашааны үүдэнд очоод Сүхээ Сүхээ Сүхээ гэж дуудаж гарлаа. Гэртээ даалгавраа хийж байсан Сүхээ ч өөрийг нь хэн нэгэн дуудахыг сонсоод гэрээсээ гарч хашааны хаалгаа онгойлгон харсан ангийн найз Хүрлээ нь ирсэн байхыг хараад ихэд гайхан юу хийж явааг нь асуусанд цаадах нь ч учир явдлаа хэлж гэрлүүгээ яаж харихаа найзаасаа асуулаа.
Сүхээ ч найзынхаа учир явдлыг ойлгон харих замыг нь маш ойлгомжтой зааж өгөөд Хүрлээг автобусны буудал хүргэн өгөөд гэрийн зүг буцжээ. Харин Хүрлээ хайртай гөлөгөө ололгүй харих болсондоо жаахан сэтгэл дундуурхан найзынхаа хэлсэн автобусанд суугаад гэрийн зүг явлаа. Тэрээр найзынхаа зааж өгснөөр автобусны буудал болгоныг тоолж явсаар яг зургаадах зогсоол дээр нь буухад замын эсрэг талд хоёр байрны завсраар сурдаг сургууль нь харагдах ажээ. Нээрээ л найз нь танай гэр сургуулийн эсрэг талын байрнуудын цаадах гэр хороололд  байдаг биздээ багшид аав чинь тэгж хэлж байсан даа чи санахгүй байна уу хэмээн харих замыг нь зааж өгсөн нь тэр байлаа. Хүрлээ ч харихаар яаран байрны дундах саадан дундуур алхаж эхлэхэд урьд өмнө нь ганцаараа нэг ч удаа явж байгаагүй ч үнэхээр танил дотно санагдажээ. Учир нь Хүрлээ дөнгөж 4-ээр ангид сурдаг гэр нь сургуулиас нь багагүй зайтай болохоор сургуульд нь үргэлж аав нь хүргэж өгч өдөр нь ээж нь очиж авдаг байсан юм. Тийм ч болохоор анх удаа гэрээсээ тийм хол яваад танихгүй газар төөрсөн нь тэр билээ. Хүрлээ байрнууд дундах саадан дундуур гүйсээр сая хашааныхаа үүдэнд ирж хаалгаа тогшиход айж сандарсан аав нь гүйн ирж хаалгаа нээж өгөхөд хайртай гөлөг нь урдаас нь тосон ирж Хүрлээ өөд ноцоход Хүрлээ гөлөгөө тэврэн авч өөрийн эрхгүй уйлж гарлаа. Харин тэр мөчид аав нь хайртай хүүгээ алга болчихлоо хэмээн сандарч гадуур баахан хайж явахдаа хүүгийнхээ хайртай гөлөгийг олоод хүүгээ гэртээ харьсан байж магадгүй хэмээн бодож дөнгөж гэртээ орж ирээд байсан нь тэр билээ. Хэдийгээр хүү нь гэрээсээ ганцаараа хол явж болохгүй шүү хэмээн захисаныг нь биелүүлээгүй боловч эргээд эсэн мэнд ирсэнд нь үнэхээр их баярласан Галаа хайртай гөлөгөө тэврэн уйлах хүүгээ харан өөрийнхөө бага байсан үеэ дурсаж хүүгээ зэмлэх биш харин ч улам их өхөөрдөн хайрлаж байсан юм. Харин Хүрлээгийн хувьд аав нь хайртай гөлөгийг нь эргүүлэн олж өгсөн баатар мэт төсөөлөгдөж аавыгаа улам ихээр бишрэн хүндлэх болжээ.

No comments:

Post a Comment

Бид ч гэсэн хүн

  Бид ч гэсэн хүн   Шадар сайд С.Амарсайханы гэргий нэвтрүүлэгч Ичинхорлоо ХӨСҮТ-д ээж аавыгаа асарна гэж ороод өдөртөө буцаад гарсан ту...