Thursday, March 28, 2019

Аав ба Hero

Сүүлийн жилүүдэд бидний тулгамдсан асуудлын нэг болоод байгаа гэр бүлийн хүчирхийлэл бага насны хүүхдийн хүчирхийллийг үйлдэгчид ихэнхидээ аавууд буюу төрсөн эцэг нь болоод хойд эцэгүүд нь болж байгаа нь үнэхээр харамсалтай. 
Зарим нэгэнд нь хүсээд ч ирдэггүй хүүхэд хэмээх аз жаргалын сахиусан тэнгэрээ хайрлан халмжилж инээд хөөрөөр бялхааж явахын оронд харгис хүйтэн орчинд айдас хүйдэс дунд өсгөн хүмүүжүүлж байгаа нь аав хүний хувьд байж боломгүй зан авир юм.

Аав хүн хүүхдийнхээ хувьд үлгэр дууриал авдаг баатар нь байх ёстой болохоос айж эмээдэг мангаа нь байх ёсгүй билээ.

Хэрэв хэн нэгнээс таны хүүхэд насны баатар хэн бэ гэвэл магадгүй бүгд аав гэж хариулах байх. Аав гэдэг хүн хүүхдийнхээ баатар нь байдаг магадгүй аав хүн ч хүүхдийнхээ баатар нь байхыг хүсдэг байж болох юм. Хүүхдийнхээ баатар байхын тулд аав хүн заавал баатарлаг үйл хийх шаардлагагүй юм. Зүгээр л хүүхдээ эхийнхээ гэдсэнд бойжиж эхлэх тэр цаг мөчөөс авахуулаад хором бүрийг тэдэндээ зориулж чаддаг байхад л хангалттай юм. Гэвч ихэнхи аавуудад тийм цаг гардаггүй нь амьдралын бас нэгээхэн учиг шалтгаан, аав хүний бас нэгэн үүрэг болох гэр бүлээ тэжээх буюу ажил хийх шаардлагатай нүүр тулдагаас тэр буй за. Хэдий аав хүн ажил хийж гэр бүлээ тэжээх ёстой боловч чөлөөт цагаа гэр бүлдээ зориулж чаддаг байх нь бас чухал юм. Учир нь хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд аавын оролцоо ээжийнхээс дутахааргүй байх ёстой гэдгийг гэр бүл судлаачид судалгаа шинэжилгээний үндсэн дээр ярьж хэлсээр байна. 
Аав хүн хүүхэдтэйгээ ихэнхи цагаа хамт өнгөрүүлснээр хүүхдийн бие хүн болох төлөвшилтөнд маш сайн нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн бага насны хүүхдийн төлөвшил аавын эерэг харилцаанаас асар их хамаардаг байна.

Хүүхдийнхээ баатар болох нь маш энгийн зүйлээс эхэлнэ. ТА зүгээр л сайн аав байхад хангалттай юм. Тэгвэл сайн аав хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн асуултанд хариулах хэрэгтэй болно. Сайн аав гэдэг хүүхдийнхээ хүссэн цагт хүүхдээ сонсож, тоглож, үлгэр ярьж өгдөг, ном уншиж өгдөг, ээжийг нь бас хүүхдээ хайрлаж халамжилдаг хүнийг л сайн аав гэж тодорхойлж болох юм.

Тэгвэл сайн аав байх яагаад чухал болохыг харуулсан нэгэн жишээ дурдвал " цэцэрлэгийн насны хүү охин хоёр айл гэрдэж тоглох болж хүү нь би аав нь болъё харин чи ээж нь бол гэж хэлжээ.Тэгээд тэр хоёр тоглож эхэлмэгц аав нь болсон хүү хаалга тогшин халамцуу маягтай орж ирээд чанга дуугаар эхнээр хоол цай хэмээн орилоход ээж нь болсон охин ташаагаа тулан зогсоод аа чи муу гуйлгачин ахиад л хар усаа гударчихаа юу гэж хашгираад ганжин авч цохих дүр үзүүлсэн байна" хүүхэд харсан үзсэнээ шууд дуурайдаг болохыг дээрх жишээнээс маш сайн ойлгож болох юм. Тиймээс аав болсон тэр л мөчөөс эхлээд эр хүн бүр сайн аав байх ёстой юм шүү. 






No comments:

Post a Comment

Бид ч гэсэн хүн

  Бид ч гэсэн хүн   Шадар сайд С.Амарсайханы гэргий нэвтрүүлэгч Ичинхорлоо ХӨСҮТ-д ээж аавыгаа асарна гэж ороод өдөртөө буцаад гарсан ту...