Tuesday, April 16, 2019

С.Зориг агсны хэргийн тухай


Тайлагдашгүй оньсого мэт асуултууд

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хэргийн тухай “Өдрийн сонин болоод бусад хэвлэл мэдээллийн байгуулгуудад гарсан ярилцлага болон бусад нийтлэлүүдээс харвал” Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэх Орхон аймагт амьдран суудаг байсан хоёр иргэнлүү Ц.Амгаланбаатар гэх хүн амины хэргээр шоронд ял эдэлж байхдаа удаа дараа мессеж бичиж дарамталдаг байсан тухай Содномдаржаагийн ээж болон Чимгээгийн ах Т.Хүрэлбат нар хэвлэл мэдээллийн байгуулгынханд хэлж байсан байна. Түүнчлэн Б.Содномдаржаа нэг удаагийн ярилцлага дээрээ Ц.Амгаланбаатар нь 2003 оноос эхлэн мессеж бичиж дарамталж байсан хэмээн хэлж байсан бөгөөд харин Ц.Амгаланбаатар нь 2014 оноос эхлэн Т.Чимгээ рүү мөн адил утгатай мессеж бичиж дарамталж эхэлсэн байдаг юм. Тэгвэл Ц.Амгаланбаатар гэгч нь Т.Чимгээгийн нөхөртэй холын хамаатнууд харин Б.Содномдаржаагийнхтай хөрш зэргэлдээ амьдарч байсан бөгөөд нүүж явснаасаа хойш Б.Содномдаржаатай холбоогүй байсан байна. Харин Ц.Амгаланбаатар нь хүн амины хэргээр шоронд ял эдэлж байх хугацаандаа би С.Зориг агсныг хөнөөсөн надтай хамт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар уг хэргийг үйлдсэн гэж мэдэгдсэн байна. Түүний хувьд айлын өргөмөл хүү бөгөөд уг хэрэг гарах үед 17 настай байсан байна.
Эндээс үзэхэд шоронд хоригдож буй ялтан хорих байрны дотоод журмын дагуу(Арван хоёр. Хоригдсон этгээдийн ахуй хангамж, үйлчилгээ
12.1.Хоригдсон этгээдэд болон хорих өрөөнд дараах эд зүйл байлгахыг зөвшөөрнө:
                        12.1.1.тухайн улирлын нэг удаагийн солих хувцас, гурван ээлжийн дотуур хувцас;
                        12.1.2.шүдний оо, саван, сойз, алчуур бусад зайлшгүй шаардлагатай ариун цэврийн хэрэглэл /сахлын, хумсны хутгаас бусад/;
                        12.1.3.хөнжил, дэр, гудас, цагаан хэрэглэл;
                        12.1.4.зөвшөөрөгдсөн аяга, халбага;
                        12.1.5.эрүүл ахуйн шаардлага хангасан дөрвөн кг хүртэлх гурилан бүтээгдэхүүн;
                        12.1.6.эмчийн бичгээр зөвшөөрсөн мансууруулах, тайвшруулахаас бусад эм /тоо, ширхэг, нэрийг дурдсан байна./;
                        12.1.7.аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад ном, сонин, сэтгүүл, хэвлэл;
                        12.1.8.бичгийн цаас, дугтуй, бал;) биедээ утас байлгаж ашиглаж болохгүй атал хэрхэн Содномдаржаа,Чимгээ рүү мессеж бичдэг байв түүнд хэн туслав гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
Тэгвэл хэрэг гарах үед аавтайгаа хадлангаа хадаж байсан Содномдаржаа мөн түүнтэй хамт С.Зориг агсныг хөнөөсөн гэх тухайн үед 2 настай хүүхдээ гэртээ харж байсан Чимгээ нар хэрхэн хотод орж ирэв. Тэд ямар унаагаар хотод орж ирэв. Энэ тухай тэднээс мэдүүлэг авч шалгасан бол тэднийг гэрчлэх иргэд бий юу гэсэн бас нэг асуулт гарч ирж байна.
Хэрэг гарах үед хүүгээ аавтайгаа хадлан хадаж байсан гэж ээж нь гэрчилсээр байхад яагаад түүнийг цагдан хорьж хэрэгт яллав. Хэрэв ээжийнх нь хэлсэн үнэн бол тэр хоёр хот руу ирээгүй болно. Хэрэв ирсэн бол ямар унаагаар ирэв галт тэргэнд суусан бол тэднийг тасалбараар нь ирсэн гэдгийг нотолж болно эсвэл машинаар ирсэн бол тэднийг хүргэж ирсэн жолоочийг гэрчлүүлж болох байсан. Тэднийг С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэмээн ялласан бөгөөд тэгэхдээ хэд хэдэн гэрчээр таниулсан байдаг. Гэтэл тэднийг хүчээр тамлаж эрүүдэн шүүж хүний эрх зөрчин байж ял тулгасан тухай бичлэгийг УИХ-ын гишүүд дараа нь сэтгүүлчдэд хаалттай үзүүлж улмаар шоронгоос гаргаж эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа билээ. Гэтэл уг бичлэгт Содномдаржаа “би хүн алаагүй би алуурчин биш” хэмээн мэдүүлсэн байдаг. Тэгвэл Содномдаржаа хотод хэрхэн ямар унаагаар ирэв Чимгээ тэр хоёр алхаж ирэв үү, морь унаж ирэв үү эсвэл хувийнхаа машин мотоциклоор ирэв үү аль эсвэл тэд замын унаа хот хоорондын шуудан эсхүл бүүр галт тэргээр ирэв үү. Энэ талаар Содномдаржаа Чимгээ 2 мэдүүлэг өгсөн үү, өгөөгүй бол яагаад хэргийг мөрдөн шалгасан прокурор энэ талаар асууж лавлаж тэмдэглэлд хөтөлсөн үү хөтөлсөн бол тэр хоёрыг хотод ирснийг гэрчлэх гэрч бий юу зэрэг оньсого мэт асуултууд ар араасаа хөвөрнө. Харин Амгаланбаатарын өгсөн мэдүүлгээр бол өөрийг нь өргөж авсан Цэвэлмаагийн төрсөн дүү Сэржмядагийн Улаанбаатар хотод амьдардаг эгчдээ өргүүлсэн  Арцмаагийн Ганхуяг буюу Хундаа гэгчийн хувийн суудлийн цагаан машинаар урд гудамны багаас таних нэрийг нь мэдэхгүй Паар гэгч болон Содномдаржаатай хамт гурвуулаа хамт хот явсан бөгөөд мөн хот явах замд гэртээ бууж үлдсэн Цэвэлмаагийн хамаатны дүү Бат-Эрдэнийн хүү уяач Ганзориг гэгч бас тэдэнтэй нэг машинд явсан байна. Тэгвэл тэднийг хот явсан гэдгийг гэрчлэх Ганзориг гэх хүн байдаг байна харин Ганзоригоос гэрчийн мэдүүлэг авсан үгүй нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн С.Зориг агсны хэргийн гэрч болох С.Зориг агсны гэргий Б.Булган, С.Зориг агсны амьдарч байсан байрны  эсрэг талын орон сууцанд амьдарч байсан  залуу, мөн эмийн санч эмэгтэйгээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын зургыг өөр олон хүний зурагтай хамт харуулахад тэр хоёрыг шууд таньсан байдаг бөгөөд мөн дотроосоо харагддаггүй гаднаасаа харагддаг шилэн ханатай өрөөнд Содномдаржаа, Амгаланбаатар хоёрыг оруулж гэрчүүдэд харуулахад мөн л 1998 онд харсан хүмүүс мөн байна хэмээн таньж байгаагаа гэрчилсэн байдаг байна.
Тэгвэл тухайн үед тэр хавийн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахад дээр дурдсан 5-аар байрны зүүн буланд байрлах эмийн санч эмэгтэй эмийн сангаа нээх үед “үл таних залуу зогсож байсан, өдөржин зогсоод байсан. Мөн тэр хавиар хэрэг гардаг өдөр болох 1988.10.2-нд өдөржин эргэлдсэн” хэмээн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг бол 5-аар байранд оршин суудаг залуу “үл таних залуу орцны 2давхарт гараад  хойшоогоо 1-ээр сургуулийн тийшээ зам руу, эсвэл орцны үүдэнд гадагшаа хараад гараа халсаандаа хийгээд зогсдог байсан гэх бөгөөд хэнийг хүлээгээд байгаа юм бэ, би орцныхоо бүх айлыг мэднэ, онц хэрэггүй бол эндээс гар гэж  хэд хэдэн удаа загнахад нь “би хүн хүлээж байна, хэнийхийг мэдэхээ байчихаад байна” хэмээн хэлсэн” гэж тус тус гэрчийн мэдүүлэг өгч байсан байна.
Тэгвэл 3-н гурван гэрчээр таниулж хэрэг хүлээлгэж ялалсаныхаа дараа яагаад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хүчээр эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэн ял тулгасан энэ хоёр хүн буруугүй гэх болов. Яагаад гэнэт Ц.Амгаланбаатар гэгч тэр хоёр энэ хэргийг үйлдээгүй хэмээн өмнө нь өгч байсан мэдүүлэгнүүдээсээ буцах болов гэсэн хариулт нь олдохгүй эцэс төгсгөлгүй асуултууд урган гарсаар.
Хэрвээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар уг хэргийг үйлдээгүй нь тогтоогдвол тэр хоёрыг шүүхийн өмнө гэрчилсэн дээрхи гэрчүүд худал гэрчийн мэдүүлэг өгснийхөө төлөө эрүүгийн хариуцлага хүлээх үү гэсэн асуулт ч хариултаа нэхэн үлдэж байгаа билээ.

Сонирхолтой баримтууд

Баримт 1. С.Зориг агсны хэргийн сэжигтнүүд хэргээ үйлдснийхээ дараа шатаар уруудаж явахад тус орцонд амьдардаг хоёр залуу харсан  бөгөөд хачирхалтай нь тэрхүү хоёр залуу амь насаа алдсан гэх мэдээлэл байдаг билээ. Тэд гэмт хэрэгтнүүдийн талаар хэргийг шалгаж байгаа цагдаа нарт мэдүүлэг өгсөн байдаг. Харин гэрчүүд үнэхээр амь үрэгдсэн бол хэрхэн амь үрэгдэв тэр талаар яагаад ямар нэг мэдээлэл гарсангүй вэ зэрэг нь асуулт болон үлджээ.

Баримт 2. С.Зориг гэргий Б.Булганы бас нэгэн хачирхалтай гэрчийн мэдүүлэг бий. Б.Булган мэдүүлэхдээ 2 алуурчин Эрдэнэтийн эхлэл шүү хэмээн хоёр алуурчин хэлсэн хэмээн мэдүүлэг өгсөн байдаг байна. Яагаад хэрэг Эрдэнэт үйлдвэртэй холбогдов алуурчид ямар зорилготой “Эрдэнэтийн эхлэл шүү” гэж хэлэв. Уг үг нь чухамдаа ямар утга агуулав Эрдэнэтээр битгий оролдоорой гэсэн сануулга байв уу гэх таамаг оньсого мэт үлджээ.

Баримт 3. С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийн дэд ахлагч, дэд хурандаа З.Төрмандах 2000 оны 10 сард өгсөн ярилцлагадаа “анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон. Хэргийн газраас олдсон гэх 5000, 10000 мянгатын дэвсгэрт болон зарим нэг эд мөрийн баримтын чанартай зүйлүүд алдагдсан гэх мэдээлэл ирсэн. Тэр бүхэн ямар учиртай болохыг шалгахын тулд  энэ оны 7дугаар сараас өмнөх ажлын хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газарт  үзлэг хийхдээ хивсэнцрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй байсан гэтэл Зориг агсны балкон дээр байж байсан юм билээ. Энэ мэт тодорхой факт байгаа учраас үнэн зөв эсэхийг нь Эрүүгийн журмаар шалгуулах зайлшгүй шаардлага гарсан гэж” байжээ. Тэгвэл дээр дурдсан 5000, 10000 төгрөгийн дэвсгэрт болон зарим нэг чухал эд мөрийн баримтууд хэрхэн алга болов, эд мөрийн баримт алга болсон хэрэгт хууль, хүчний байгуулгынхан холбоотой юу гэх асуулт оньсого таавар болон үлджээ.

Баримт 4 2000 оны 12дугаар сард нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх асан Д.Даваадорж “Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага  очсоноос хойш 7минутын дараа цагдаа нар очсон. Тэгэхэд өмнө нь 15 хүн хэргийн газар руу орсон байдаг. Дараа нь ажлын хэсгээс албаны шалгалт хийж, хотын Цагдаагийн дарга  Ганболдод хүртэл эрүү үүсгэн шалгаж, захиргааны арга хэмжээ авсан. Анхнаасаа энэ хэрэгт цагдаагийнхан алдсан нь үнэн. Цагдаагийнхан хэргийн газарт зураг авахдаа өнгөт хальсаар авсан. Гэтэл тэр өнгөт хальс угаах төхөөрөмж цагдаагийн газарт байдаггүй учраас хувийн зураг угаадаг газраар угаалгахад хүмүүс хувилаад авчихсан байсан. Мөн 70 80 хүний хурууны хээ авах, тодорхойлох техник Монголд байхгүй, нэг шинжээч өсгөдөг шилээр өдөрт 25 хүний хурууны хээ харж суугаад л нүд нь улайчихдаг. Маргааш нь амраад нөгөөдөр нь дахиж ирж харах жишээтэй” гэж хэлж байжээ.Тэгвэл С.Зориг агсныг гэртээ 18 удаа хутгалуулж нас барсан 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр хэргийн газраас Э.Бат-Үүлийн /Нийслэлийн Засаг дарга асан/ малгай олдсон гэдэг. Тэрээр тухайн үед УИХ-ын гишүүн байсан юм. Энэ талаар Э.Бат-Үүл Өдрийн сонины 1999 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн дугаарт ярилцлага өгөхдөө “Тэр орой надад Да.Ганболд ирээд “Зоригоог алчихлаа” гэж хэлээд бид Зоригийнх руу хамт явсан. Тэр үед Ц.Элбэгдорж ч ирсэн. Тухайн үед цагдаагийнхан хамгаалалт гаргаагүй, Б.Булганаас мэдүүлэг авч байсан...  Гадны хүмүүс оруулсан байхад нь хэргийн газрын ул мөр арилах вий гэж бодож байсан. Гэхдээ шоконд орсон байснаас гадна төрийн түшээд ирсэн болохоор оруулсан байх гэж бодсон” гэжээ. Мөн хэргийн газраас малгай олдсон гэх өөрийнхөө малгайг “Би тэнд очихдоо малгайтай очоод гарахдаа малгайгаа гэрт нь орхисноо орцных нь үүдэнд ирээд санасан” гэж тайлбарлаж байсан байна. Хэрэв хэргийн газарт тухайн үеийн ардчилсан намынханыг очиход цагдаагийнхан хэргийн газарт очсон байсан дээр дурдагдсан хэргийн газарт түрүүлж ороод гарсан 15 хүн ямар учиртай хүмүүс байв гэдэг бас л тааварлашгүй зүйл юм. Хэргийн газарт үнэхээр цагдаа хууль хүчний байгуулгынхан түрүүлж очсон уу эсвэл өөр хүмүүс түрүүлж очсон уу. Хэрвээ өөр хүмүүс түрүүлж очсон бол тэд яаж мэдэн цагдаагийн байгуулгынхнаас түрүүлж очив хэн тэдэнд С.Зориг агсныг алагдсныг дуулгав тэдний зорилго юу байв гээд бас л эцэс төгсгөлгүй асуултууд ар араасаа хөвөрсөөр хэн ч эдгээр асуултанд өдийг болтол хариулахгүй байсаар.

Хэргийн мэдээллүүдэд хийсэн дүгнэлт
Дээр дурдсанчилан тухайн хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч байсан уг хэргийг шалгаж байсан хүмүүсийн ярилцлага уг хэргийн сэжигтнүүдийг харсан улмаар таньж гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл зарим нэг дутуу орхигдсон байж магадгүй мэт зүйлсүүд өөрийн эрхгүй анхаарал татаж байв. Тухайлбал С.Зориг агсныг алсан гэх хоёр сэжигтэнг шатаар уруудаж явахад харсан тэр орцны хоёр залуу амь эрсдсэн гэх доторхойгүй мэдээлэл хэрэв үнэн бол тэдгээр гэрчүүд хэрхэн амиа алдсан гэх дүгнэлт өдийг болтол тодорхойгүй. Содномдаржаа Чимгээ нар ямар аргаар хотод орж ирсэн болохыг тогтоосон эсэх түүнд холбогдох гэрч байгаа эсэх түүнчлэн Содномдаржаа Чимгээ нарыг харж танисан гэрчүүд мэдүүлэг өгч түүнийгээ үнэн болохыг тангарагласан байхад гэнэт тэднийг энэ хэрэгт хүчээр шахуу татан оруулсан Амгаланбаатар гэгч өгсөн мэдүүлэгнээсээ буцах болов тэрээр хоригдож байхдаа ямар аргаар Содномдаржаа Чимгээ нар руу мессеж бичиж байсан эсэх яагаад Содномдаржаагийн ээжийн Амгаланбаатарын явуулсан мессежүүд болох 28 мессежийг цагдаад өгөхөд цагдаа нар тоож авч хэлэлцэж шалгалгүй орхих болов. Содномдаржаа Чимгээ нарыг хүчээр эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн бол хэн энэ хэргийг захиалах болов. Хэрэв Содномдаржаа Чимгээ нар уг хэргийг үйлдээгүй нь тогтоогдож цагаадвал тэр хоёрыг хэрэгтэн гэж гэрчилсэн хүмүүст эрүү үүсгэн шалгах уу тэр гэрчүүд үнэхээр худал гэрчилсэн бол юуны төлөө тэгэх болов ямар нэгэн мөнгөн болон мөнгөн бус тохиролцоо хийж худал гэрчийн мэддүүлэг өгсөн байх магадлал бий юу. Уг хэргийг хэн нэгэн захиалсан хэмээн хууль зүйн сайд тэргүүтэй хүмүүс үздэг хэрнээ ийм байр суурь илэрхийлсэн хэрнээ яагаад өдийг болтол нэг ч удаа захиалагчаас хэрэгтнүүдэд яаж төлбөр төлсөн эсвэл ямар нэг зйүлээр наймаалцсан эсэх талаар нэг ч баримт нэг ч сэжүүр гаргаж ирэхгүй байгаа нь үнэхээр хачирхалтай юм. Эцэст нь дүгнэхэд энэ хэрэг илрэхгүй байх нь хэнд ашигтай байна. Тэр хүн л энэ хэргийн захиалагч байх хамгийн өндөр магадлалтай билээ.








Friday, April 12, 2019

Ажилчин ба ажил олгогч

Ажилчин анги нь хүний нийгмийн нэг хэсэг бөгөөд Марксын онолоор хувийн өмчгүй, үйлдвэрийн эзэнд хөлсөөр ажил хийдэг хүмүүсийн бүлгийг хэлдэг байна.
Хүн төрөлхтөн нь үйлдвэрлэгчид хэдий боловч цөөн хэд нь л үйлдвэрийн эзэн болж дийлэнхи нь үйлдвэрт хөлс авч ажилладаг ажилчин анги болдог.
Ажилчин анги буюу ажил хийх хүн үгүй бол үйлдвэрлэл зогс ч хүн төрөлхтөн байгалаас авч болохгүй хэрэгцээт зүйлсээрээ хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрэх юм. Тиймээс ажилчин гэдэг бол хамгийн үнэт хөрөнгө болж баялагийг бүтээгчид нь болдог юм.
Хүн гэдэг өөрөө нийгмийн амьтан бөгөөд хүний нийгэмд амьдралын баталгаа нь ажил бюу ажил хийж амьжиргаагаа залгуулахад оршдог.
Орчин үеийн оюун ухаант хүн 50 - 40 мянган жилийн тэртээ үүссэнээр нийгэм бүрэлдэн бий болох үндэс сууриа тавьсан бөгөөд тэр үеийн нийгэм нь хүй нэгдлийн овог, аймгийн байгуулалд үндэслэсэн, эд хөрөнгө, анги давхрааны ялгарал гараагүй, төр үүсээгүй “энгийн нийгэм” байжээ.
Харин 10000-6000 жилийн өмнө нийлмэл нийгэм үүсэж хүмүүсийн хоорондын олон янзын тогтвортой өргөн холбоо бий болж нийгмийн ялгарал-давхраажил анги давхраа хөрөнгөтэй ба хөрөнгөгүй, удирдагч ба удирдуулагч хүмүүс гэх мэт нийгмийг олон түвшинд удирдах төр засаг, эрх мэдлийн ялгаа бий болсон байдаг.
Харин орчин үед ажил олгогч ба ажил горилогч буюу ажилтан гэх нэршлээр нэрлэгдэж "ажил олгогч гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж буй хуулийн этгээдийг харин ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй иргэнийг хэлнэ" гэж тус тус тодорхойлох болсон. 

Улс орон бүр ажил олгогч болон ажилтан хоёрын хоорондын харилцааг хөдөлмөрийн хуулиараа зохицуулдаг бол манай улс ч хөдөлмөрийн тухай хуулиндаа ажил олгогч болоод ажилтан хоёрын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхой тусган хуульчилж өгсөн байдаг.

Тэгвэл Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 8-аар зүйлд ажил олгогч, ажилтан хоёрын эрх үүргийг тус тус тодорхой зааж өгсөн байна. 

Үүнд:Ажил олгогч нь дор дурдсан эрхийг эдэлнэ
  1. Ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах
  2. Ажилтнаас компанид мөрдөгдөж байгаа журам, зааврыг мөрдөхийг шаардах 
  3. Хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэм буруутай ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авах,
  4. Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтныг өөр ажилд шилжүүлэн томилох, томилолтоор явуулан ажиллуулах
Ажил олгогч дор дурдсан үүрэг хүлээнэ.
  1. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажиллах хэвийн нөхцлөөр хангах,
  2. Хөдөлмөрийн дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх
  3. Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
Ажилтан дор дурдсан эрхийг эдэлнэ.
  1. Ажилтан нь хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр хангуулах, тоног төхөөрөмжөөр хангуулах,
  2. Цалин хөлс, тусламж тэтгэмж авах,
  3. Ажлын болон хувийна суудлаар өргөдөл, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх.
Ажилтан дор дурдсан үүргийг хүлээнэ.
  1. Монгол улсын хууль тогтоомж, “..............” ХХК­аас гарсан дүрэм, журам болон ерөнхий захиралын тушаал, шийдвэр, заавар, хурлаас гарсан шийдвэрийг чанд мөрдөн ажиллах,
  2. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх,
  3. Компанийн эд хөрөнгө, материал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангаж ажиллах,
  4. Ажил олгогчоос өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах,
  5. Ажил дээр гарч буй алдаа дутагдлыг нуун дарагдуулахгүй байх, ил тод шүүмжлэх, хэрхэн засч, залруулах талаар өөрийн санааг илэрхийлдэг байх 8.4.6. Ажилтан нь компанийн үйл ажиллагаанд ашигтай, үр дүнтэй шинэ санаа, бүтээл гаргах талаар санаачлагатай ажиллах
  6. Ёс суртахууны өндөр соёлтой байж, хамт олон болон харилцагч нартай эелдэг хандаж, хөнгөн шуурхай үйлчлэх
Хуулиар олгогодсон эрх үүргийнхээ хүрээнд ажилтан өөрийн эзэмшсэн мэргэжил эсвэл сонгосон ажлын дагуу ажил олгогчтой хамтран ажиллахад ямар нэгэн саад бэрхшээл тулгарах нь бага байдаг бол "Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрх үүргээ баримтлаагүйгээс болж ажил олгогч болон ажилтан хоёрын дунд үл ойлголцол үүсэх нь элбэг байдаг".

Манай улсын хувьд ажилгүйдэл элбэг байгаа нь ч ажил олгогч, ажилтан хоёр "Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн эрхээ эдэлдэгч тус тусын хүлээх үүргээ биелүүлдэггүйгээс үүдэлтэй  үл ойлголцолд хүрдэгээс байж болох юм".

Тухайлбал ажил олгогч ажилтны хөдөлмөрийг үнэлж цалин тэтгэмжийг нэмэгдүүлдэггүйн дээр цалингаа тогтмол хугацаанд өгдөггүй, илүү цагийн хөлс бодолгүй илүү цагаар ажиллахыг шаардах харин ажилтан нь ажил олгогчийн даалгасан ажлыг цаг тухай бүрт нь биелүүлдэггүй, ажлын цаг ашиглалт болоод ажлын бүтээмж муу, ажил таслалт хоцролт их зэрэг нь ажил олгогч болоод ажилтан хоёрын дунд үүсдэг маргааны дийлэнх хувийг эзэлдэг байна.

Сүүлийн жилүүдэд цалин тэтгэмж муу, цалингаа цагтаа өгдөггүй, илүү цагийн хөлс боддоггүй гэх шалтгаанаас болж ажил хийх сонирхолгүй иргэд олшрох болсон нь ажилгүйдлийн хамгийн том шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн ажил олгогчийн зүгээс ажлын байранд тавигдах шаардлагыг хэт өндөр тогтоосноос ажил горилогчдийн дийлэнх хувь нь тухайн ажлын байранд тэнцдэггүй бол тэнцсэн цөөхөн хэдэн ажил горилогчид ажил олгогчийн зүгээс олгох цалин хөлсөнд сэтгэл хангалуун бус байдгаас тухайн ажлын байранд удаан хугацаагаар тогтвортой ажиллах нь ховор байдаг байна.

Дэлхийн хүний нөөцийн бодлогод өөрчлөлт орж эхлээд байгаа бөгөөд ажил олгогчид ажилтнаас мэрэгжлийн мэрэгшсэн чадвар шаардахаас аль болох зайлс хийж харин оронд нь ажилтны эерэг хандлагыг чухалчилан үзэх болоод байгаа билээ. Жишээлбэл ажил олгогч ажилтны суурь хүмүүжил багаар ажиллах чадвар бүтээлч сэтгэхүй манлайлагч чанар зэргийг чухалчилж үзэх болсон байна.

Улсын хэмжээнд эрэлттэй байгаа мэрэгжлүүдээр

  1. Маркетингийн менежер
  2. Мэдээлэл технологийн мэргэжилтэн 
  3. Өндөр зэрэглэлийн тогооч 
  4. Барилгын инженер
  5. Авто барилгын инженер 
  6. Гоо сайхны мэс засалч 
  7. Уул уурхайн инженер
  8. Архитектор
  9. Геологич
  10. Төслийн менежер зэрэг  мэргэжлүүд нэрэлэгджээ.


Харин эрэлт багатай илүүдэлтэй мэрэгжлийн жагсаалтад доорх мэрэгжлүүд орсон байна.

  1. Хуульч
  2. Эдийн засагч
  3. Нягтлан бодогч, санхүү
  4. Түүхч, философич, улс төр судлаач
  5. Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага


Олон улсын хувьд эрэлттэй байх мэргэжлүүдийн жагсаалтад доорх мэргэжлүүд багтсан байна.

  1. Шүдний эмч
  2. Сувилагч
  3. Эм зүйч 
  4. Статистикч 
  5. Хиймэл шүдний эмч 
  6. Нойрсуулагч эмч 
  7. Компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн 
  8. Эх барих эмч 
  9. Эрүү, нүүрний гажиг заслын эмч 
  10. Хүүхдийн эмч гэсэн мэргэжлүүд байна гэж 2017 онд НЗДТГ-аас гаргасан гарын авлагад  дурдсан байна. Мэргэжлээ зөв сонгох нь ирээдүйн амьдралын баталгаа болж ирээдүйд хэн байхаа тодорхойлоход чухал нөлөө үзүүлнэ. Тэгвэл дэлхий дахинд сонголт хийх боломжтой 7000 гаруй мэргэжил бүртгэгдсэн байдаг байна.


2020 оны байдлаар манай улсын хэмжээнд 94 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж 2019-2020оны хичээлийн жилд 29164 суралцагчид төгсөж үүнээс 10029 төгсөгч ажлын байртай болсон байна.

Хэрэв жил болгон 19000 гаран мэргэжилтэн ажилгүйчүүдийн эгнээнд нэгддэг гэвэл ажилгүйдлийн тоог бууруулахад хэцүү байх нь тодорхой юм. Хэдий тийм боловч "Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голдоггүй" хэмээн Монголчууд бид ярьдаг нь үнэний ортой билээ.

Сүүлийн жилүүдэд их дээд сургууль төгсөж мэрэгжил эзэмшсэн ажилгүй иргэд ажлыг голж шилэх нь элбэг болосон бөгөөд барилгын туслах ажилчин, үйлдвэрийн туслах ажилчин, машин угаалгын газарт угаагч, ресторан болон жижиг хоолны газруудад зөөгч, угаагч зэрэг эрэлт ихтэй ажлын байруудад ажилд орох хүн олдохгүй байна гэх ажил олгогчдын санал гомдол ихсэх болсон нь дээрх шалтгаантай холбоотой билээ. Хэдийгээр дээрх ажлын байр нь хүнд хүчир хөдөлмөрийн хуулиар зөвшөөрөгдсөн ажлын цагийг баримталдаггүй, илүү цагаар ажиллуулсан ч илүү цагийн хөлс өгдөггүй зэрэг шалтгааныг тухайн ажлын байрны талаар ажил горилогчид ярьж хэлдэг нь дан ганц ажил горилогчдыг буруутгах аргагүй гэдгийг харуулж байгаа хэрэг юм.

Манай улсын хувьд угаагч, зөөгч, машин угаалгын газрын угаагч гэх ажлын байрны цалин хөлс ойролцоогоор 500000-700000 мянган төгрөгний хооронд хэлбэлздэг бол барилгын туслах ажилчин, үйлдвэрийн туслах ажилчны цалин ойролцоогоор 700000-1200000 мянган төгрөгний хооронд хэлбэлздэг. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага боловч манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320000 төгрөгнөөс даруй 1,5-4 дахин их байгаа юм. Үүнээс үзэхэд тухайн ажлын байранд ажиллах хүн олдохгүй байгаа нь нөгөө талаараа ажил хийх сонирхолтой хүн цөөрснийг илтгэж болох юм.

Улс төрийн намуудын зарим нэг амлалт, зарим улс төрчдийн ард түмэнд хандаж хэлдэг байгалийн баялагтаа эзэн сууж хувь хишиг хүртэн эх орондоо сайхан амьдрах боломжтой гэх уриалгаас болж жилээс жилд ажил хийх сонирхолгүй иргэд ихсэх болсон нь туйлын харамсалтай явдал юм.
 
Улс орны хөгжлийг хурдасгадаг гол хүчин зүйл бол ажилгүйдлийн түвшингээ бууруулж ажил олгогчдоо дэмжиж ажиллахад оршдог билээ. Тиймээс ард түмнийхээ ажил хийх дур сонирхлыг нэмэгдүүлж ажлын байраар хангах нь засгийн газар болоод улс төрчдийн нэн тэргүүнд хийх ёстой ажлын нэг юм. 

Харин ажилгүй иргэд ажил хийснээр амьдралаа баталгаажуулж болно гэдгийг ухамсарлаж ажил гололгүй ажиллах хүсэл тэмүүлэлтэй болох нь чухал билээ.






Бид ч гэсэн хүн

  Бид ч гэсэн хүн   Шадар сайд С.Амарсайханы гэргий нэвтрүүлэгч Ичинхорлоо ХӨСҮТ-д ээж аавыгаа асарна гэж ороод өдөртөө буцаад гарсан ту...